Тайлан, төлөвлөгөө

Хөдөө орон нутгийн салбаруудын ажлын тайлан

 

МОНГОЛЫН ХАРААГҮЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ХОЛБОО–ноос

2016 онд хийж гүйцэтгэсэн болон зохион байгуулсан

үйл ажилгааны тайлан

 

 

  1. 2016.01.08 Францын их эрдэмтэн Луй Брайлийн төрсөн өдөр буюу “брайль өдөр”-ийг тохиолдуулан МХҮХ-ноос “НОМЫН САЙН НӨХӨР”  АСТ –ийг зохион явуулсан . Тэмцээнд  төвийн  6 дүүргийн хараагүй иргэдээс бүрдсэн 8 баг оролцсон  бөгөөд Нийслэлийн Нийгмийн халамж Үйлчилгээний мэргэжилтэн Хулан болон төвийн 6 дүүргийн дүүргүүдийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтнүүд  хүрэлцсэн ирсэн. 
  2. 2016 оны 01 сарын 11-18 ний өдрүүдэд С1 телевизийн цензургүй сурвалжлага нэвтрүүлэгийн хамт олонтой хамтран Даний төслийн хүрээнд япон улсад очиж Монгол болон Япон улсын хараагүй иргэдийн  ажил амьдрал  нийгмийн халамж  дэд бүтэцийг харуулсан  цуврал  2 нэвтрүүлэг хийж С1 телевизээр цацсан.
  3. 2016.02.1 Сар шинийн баярыг тохиолдуулан ахмад настан нэн ядуу амьдралтай хараагүй гишүүдэд хүнс, эд матералын тусламж үзүүлсэн. Энэхүү арга хэмжээнд Д.Ганбаатар захиралтай  Макс”групп, н.Бат-орших захиралтай “Мик даатгал”, н.Цэнгүүн захиралтай “Алтан тариа, Энхбаяр захиралтай “Улаанбаатар гурил”, Клем” ОУБ,                 “Эзний хайр” сүм зэрэг сайн санаат хүмүүс, байгууллага оролцож 678 хараагүй иргэнд гарын бэлгээ гардуулсан.

Мөн энэ үеэр МХҮХ-ны хүндэт гишүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулсан.

  1.  МУУ НҮҮРТ ХЭМЭЭХ ГАЛ БИЧИН жилийн сар шинийн баярыг тохиолдуулан  Үндэсний Бөхийн Барилдааныг хараагүй иргэдийн дунд зохион явуулсан.   

Үндэсний бөхийн барилдаанд 23-38 насны 32 бөх барилдаж  Монголын Үндэсний Бөхийн Холбооны менежер, Үндэсний бөхийн улсын тайлбар  Гантөр тайлбарлаж, Улсын манлай цолчин засуул Д.Цогзол, Улсын засуулч Зэвэг нар бөхийн засуулаар ажилласан.  

  1. 2016.02.10-21 МХҮХ-ны Ерөнхийлөгч Швецарын Женев  хотод болсон  эмэгтэйчүүдийг  ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол улсын 8 болон 9-р тайлан илтгэлийг хэлэлцэх  НҮБ-ын хуралд оролцсон. Энэ үеэр конвенцийн хорооны гишүүдтэй уулзаж монгол улсад хүргүүлэх зөвлөмжид хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн асуудлыг тусгах талаар нөлөөллийн ажил хийж ажилсан.
  2. 2016.02 Тайвань улсад хараагүй бага насны хүүхдийг хэрхэн хөгжүүлэх нь сургалтанд МХҮХ-ны ажилтан б.баасанхүүг оролцуулсан.
  3. 2016.02.20 Хараагүй  хүүхдийн эцэг эхэд зориулсан “Хараагүй хүүхдийг хэрхэн  хөгжүүлэх”  сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулсан бөгөөд  уг сургалтанд 24  эцэг, эх хамрдсан.
  4. 2016.02.24 онд нийгмийн ажилтан Оюунгэрэл 186-р цэцэрлэгийн багш, эцэг эх, эмч нартай хамтран хараагүй  хүүхдийг эрт оношлох нь уулзалт ярилцлагыг зохион байгуулсан.  
  5. 2016.03.07-нд МСҮТ-ийн багш нар болон Урлагийн зөвлөл хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Өдөрлөг  зохион явуулсан.
  6. 2016.03.13 МХҮХ-ны ажилчид, гишүүдийн дунд цасны баярын арга хэмжээ зохион байгуулсан. Нийт 114хүн оролцсон.
  7. 2016.03.17-22 оны хооронд Хан-Уул дүүргийн хүүхэд хөгжлийн төвийн хүүхэд харах үйлчилгээний багш бэлтгэх сургалтанд харааны бэрхшээлтэй хүүхдийн 3 ээжийг хамруулсан.
  8. 2016.03.18 холбооны  Удирдлага гишүүдтэй уулзалт ярилцлага  хийж холбооноос авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар  мэдээлэл хийж гишүүдийн асуултад  хариулт  өгсөн.
  9. 2016.04.04. Хүүхэд харах үйлчилгээний багшлах эрхийн сургалтанд хамрагдсан 3 багшид “Хараагүй хүүхэдтэй хэрхэн ажиллах нь”   сэдэвт 2 өдрийн сургалт зохион байгуулсан.
  10. 2016.04.08 харааны бэрхшээлтэй  хүүхдүүдийн эцэг эхтэй уулзалт ярилцлага зохион байгуулж  санал солилцон цэцэрлэг байгуулах тухай зөвлөмж гаргасан.
  11. 2016 оны 04-р сарын 18-22-ны хооронд Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн санхүүжилтээр хувиараа бизнес эрхлэгч Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд 5 өдрийн Аж ахуй эрхлэлтийн сургалтыг зохион байгуулсан.  Сургалтанд харааны бэрхшээлтэй 39, бусад бэрхшээлтэй 11 нийт 50 оролцогч оролцсон.
  12. 2016.04.10-22-ны  хооронд Данидагийн санхүүжилтээр данийн хараагүйчүүдийн нийгэмлэгээс хэрэгжүүлж буй чадавхижуулах төслийн хүрээнд  МХҮХ-ны удирдлага,  Төв, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймагт йжилласан. Энэ үеэр чадавхжуулах сургалтыг тухайн аймгийн хараагүй гишүүдэд, орон нутгийн  төсөв төлөвлөгөөг  зохиоход хараагүй иргэдийн оролцог нэмэгдүүлэх болон тэдний асуудлыг төсөвт тусгах нь сэдэвт семинарыг тухайн аймгийн засаг даргын тамгын газрын холбогдох  албан тушаалтанууд болон МХҮХ-ны салбар зөвлөлийн удирдлага, идэвхтэн гишүүдийн хүрээнд зохион байгуулсан. Семинарын үеэр аймгийн 2017 оны төсөвт тусгуулах үйл ажиллагааны талаарх албан хүсэлтийг салбарын  дарга аймгийн удирдлагад гардуулан өгсөн
  13. 2016.04-.27-5.8 ны хооронд филипин улсын Манила хотод болсон  Дэлхийн Хараагүйчүүдийн Холбооны Ази Номхон Далайн бүсийн массажийн хуралд холбооны   ерөнхийлөгч, төслийн зохицуулагч болон  бэст массаж төвийн захирал мөнхтуул, МСҮТ-ийн захирал ганзориг, МСҮТ-ийн массажистын багш  Батхишиг нар оролцсон. Мөн энэ үеэр МХҮХ-ны Ерөнхийлөгч Д.гэрэл, төслийн зохицуулагч Оюунгэрэл, нарийн бичиг Шинэчимэг нар Данидагийн санхүүжилтээр Данийн хараагүйчүүдийн нийгэмлэгээс хэрэгжүүлж буй чадавхижуулах төслийн удирдах зөвлөлийн болон төслийн багийн гишүүдийн уулзалтанд оролцсон 
  14. 2016.04.23-5.03-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн санхүүжилтээр хувиараа бизнес эрхлэгч Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд 8 өдрийн Аж ахуй эрхлэлтийн сургалтыг зохион байгуулсан. Сургалтанд харааны бэрхшээлтэй 17, бусад бэрхшээлтэй 28  нийт 45 оролцогч оролцсон.
  15. 2016.05.09 “Нарны Хаан Хүүхдүүд” хараагүй хүүхдийн тусгай цэцэрлэгийг байгуулж үйл ажиллагааг нь  эхлүүлсэн. Цэцэрлэг нь Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Ивээл хотхоны  41А байранд 133 м2 талбайд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн харааны бэрхшээлтэй  14 хүүхэд хамрагдаж байна.
  16. 2016.05.16.18 –ны хооронд Баянзүрх   дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн санхүүжилтээр хувиараа бизнес эрхлэгч Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд 3 өдрийн Аж ахуй эрхлэлтийн сургалтыг  зохион байгуулсан  бөгөөд  харааны бэрхшээлтэй 24, бусад бэрхшээлтэй 6 нийт 30 оролцогч оролцсон.
  17. 2016.05.18 Дархан-Уул аймгийн жигүүр цогцолборт смарт самбар гардуулан өгөхөөс гадна тус цогцолборын, 9-р ангийн 2  эхэр харааны бэрхшээлтэй хүүхдэд брайль, томруулсан үсгээр хэвлэсэн сурах бичгдүүдийг гардуулж өгсөн. 
  18. 2016.05-.27-28 Данидагийн санхүүжилтээр данийн хараагүйчүүдийн нийгэмлэгээс хэрэгжүүлж буй чадавхижуулах төслийн хүрээнд МХҮХ-ны удирдлага,  Орхон аймгийн хараагүйчүүдийн салбар зөвлөлийн идэвхтэн сонгуультнууд, аймгийн шийдвэр гаргах түвшний  албан тушаалтнуудын  хамтарсан уулзалт ярилцлагыг зохион байгуулж. Уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн талаар мэдээлэл хийж  цаашид хараагүй иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг тэдний өөрсдийнх нь оролцоотой  хэрхэн хамтран шийдвэрлэх арга замыг тодорхойлох болон төсөв зохиох үйл явцад хараагүй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” уулзалт, ярилцлагыг шийдвэр гаргагчдын дунд  зохион байгуулсан. Семинарын үеэр аймгийн 2017  оны төсөв төлөвлөгөөнд тусгуулах харагүй иргэдтэй холбоотой үйл ажилагааны талаарх албан  хүсэлтийг салбарын дарга аймгийн удирдлагад гардуулан өгсөн.
  19. 2016.06.3-07-ны хооронд Данидагийн санхүүжилтээр данийн хараагүйчүүдийн нийгэмлэгээс хэрэгжүүлж буй чадавхижуулах төслийн хүрээнд Ховд хотод баруун бүсийн хараагүй иргэдийн чуулга уулзалт зохион байгуулж.  Чуулга уулзалтад Өвөрхангай, Говь-айлтай, Баянхонгор, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Архангай аймгуудаас тус бүр нь 3  төлөлөл нийт 36 иргэн оролцсон.  
  20. 2016.06.08-10-ны хооронд Данидагийн санхүүжилтээр данийн хараагүйчүүдийн нийгэмлэгээс хэрэгжүүлж буй чадавхижуулах төслийн хүрээнд Дархан-уул аймагт Зүүн бүсийн чуулга уулзалтыг зохион байгуулж Дархан-уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий Сүхбаатар, Дорнод, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Төв аймаг болон Налайх, Багануур дүүргээс тус бүр нь  2-3 төлөөлөл нийт 69 иргэн оролцсон.  
  21. 2016.06.09-10 Зэвсэгт Хүчний Жанжин Штаб болон хааны эрэлд төслийн багийн хамт олонтой хамтран нарийн мэргэжлийн эмчийн үзлэг зохион байгуулсан.
  22. 2016.07.02-6 оны данийн  төслийн хүрээнд  хороонд орон зайн чиг баримжааны багш бэлтгэх давтан сургалтыг зохион байгуулсан. Сургалтанд Сэлэнгэ, Баян-өлгий, Завхан, Говь-алтай, Увс, Дорнод, Сүхбаатар аймгийн ОЧБ-ны сургагч багш нар хамрагдсан.  
  23. 2016.08.8-22-ны хооронд данийн  төслийн хүрээнд  Орон зайн чиг баримжааны багш бэлтгэх сургалт зохино байгуулж Ховд, Баянхонгор, Архагшай, өвөрхангай, хэнтий, Дархан, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Булган, Төв аймгийн багш нар хамрагдсан.
  24. 2016.07.30 МХҮХ-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл Солонгосын Шилоамын байгууллагатай  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.  
  25. 2016.08.16-29 ны хооронд Ерөнхийлөгч Д.Гэрэл    Оюунгэрэл   шинэчимэг   нар Дэлхийн Хараагүйчүүдийн Холбооны их хуралд  оролцсон.
  26. 2016.09.16-нд  холбооны  удирдлага гишүүдтэй  уулзалт ярилцлагыг зохион байгуулж холбооны үйл ажилагааны талаар мэдээлэл хийсэн.
  27. 2016.09.28 холбооны  Ерөнхийлөгч Д.Гэрэл тус холбооны залуу гишүүдтэй уулзалт,  ярилцлага зохион байгуулж цаашид  холбооны зүгээс хараагүй залуучуудын хөгжлийг дэмжих талаар авч хэрэгжүүлх үйл ажиллагааны талаар санал солилцсон.
  28. 2016.09.29 JCI ОУБ болон сэргээн засалтын үндэсний төвийн

харъяа сэргээн засалтын эмнэлэгтэй хамтран 45 харааны  иргэнд элэгний В, С –ийн шинжилгээ хийлгэж  вакцинд хамруулсан.

  1. 2016.10.13 онд холбооны  УЗ-ийн гишүүн Болдсайхан, Оюунгэрэл нар Өвөрхангай аймгийн салбарын үйл ажиллагаатай танилцан хараагүй иргэдтэй уулзалт ярилцлага зохион байгуулсан.
  2. 2016.10.13 Хавдар Судлалын Үндэсний төвтэй хамтран хараагүй хүмүүсийн эрхийг хамгаалах Дэлхийн Цагаан Таягтны өдрийг тохиолдуулан тус холбооны гишүүдийн дунд эмчийн үзлэгт зохион байгуулсан.

Үзлэгт

  • Дотор
  • Эмэгтэйчүүд
  • Хөх буюу мэс заслын эмч нар тус тус ирж үзлэг хийсэн.

Дээрх үзлэгүүдэд давхардсан тоогоор

  • Дотрын ЭХО-д 119
  • Эмэгтэйчүүдийн үзлэгт 69 
  • Хөх буюу мэс засалд 64 нийт 252 хараагүй иргэн хамрагдсан.
  1.  2016.10.10-13-ны хооронд Дэлхийн Хараа хамгаалах өдрийг тохиолдуулан  нийгмийн ажилтан Ц.Ганзориг нийслэлийн 75, 15,52-р сургуулийн багш болон ахлах ангийн сурагчдад Нүдний хараа шалгах  самбар  гардуулан өгсөн.
  2. 2016.10.14 –нд Цагаан Таягтны өдрийг 32 дахь удаагаа “СУРАХ ЭРХИЙН ТӨЛӨӨ”  гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлсэн.   Тус арга хэмжээний үеэр гишүүдтэй  хийсэн улзэлт  хэлэлцүүлэгт   Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга Тунгалагтамир, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Нямдаваа болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  болон эрүүл мэндийн яамны төлөөлөл ирж Хараагүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа болон холбогдох хууль тогтоомжийн талаар хараагүй иргэдтэй уулзан мэдээлэл хийж тэнд тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцлага  хийсэн.  Мөн энэ үеэр  зарим аж ахуйн нэгж байгууллага 330 иргэд хүнс эд материалын тусламж үзүүлсэн. Үүнп: (н. Гантөмөр захиралтай “Очир-Ундараа” групп,                    Л.Болор захиралтай “Мах маркет” ХХК, н.Чинбат захиралтай “Гацуурт” ХХК, “Магнай трейд”ХХК, S’OUTLETS их дэлгүүр, Лидер арслан клуб, Гандандэгчилэн хийд болон Дашчойлон хийд зэрэг байгууллага оролцож 330 иргэд  5.562,100 зарцуулсан.
  3. 2016.11.07 сул хараатай иргэдийг тогвортой ажлын байраар хангах зорилгоор хөдөлмөрийн яамны санхүүжилтээр Бэст Кафе-г нээн ажиллуулж 4 сул хараатай иргэнийг ажлын байраар хангасан.
  4. 2016.11.11 Хараагүй Хүмүүсийн эрхийг хамгаалах дэлхийн цагаан таягтны өдрийн ажлын хүрээнд “Нарру виритас” хамтран 60 иргэнд элэгний В,С вирусын шинжилгээ хийлгэсэн.   
  5. 2016 оны 12-р сарын 29–нд Шинэ жилийн цэнгүүн зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулахаас гадна дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:  
  1. Өдөр өнжүүлэх сургалтыг УБ хотын 6 дүүргийн хараагүй иргэдийн дунд зохион байгуулсан. Нэг удаагийн сургалт 5 хоног үргэлжилсэн бөгөөд 7 удаагийн сургалтанд 78  иргэн хамрагдсан.
  2. Гэгээрэх цаг уулзалтыг 7 удаа зохион байгуулж давхардсан тоогоор  386иргэнийг хамруулсан
  3. Хараагүй иргэдэд тусгай хэрэгсэл олгох тендерт оролцон шалгарч Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Багануур дүүргийн 123  хараагүй иргэдэд тусгай хэрэгслэл олгосон.
  4. МСҮТөвийн сургалтын хугацааг 2 жил болгон сунгаж, Компьютерийн операторч ангийн нэршилийг өөрчилж Хүртээмжит технологийн мэргэжилтэн болгож мэргэжлийн индекст Мэдээллийн технологийн мэргэжилтэн гэдэг нэршилтэй дүйцүүлэн оруулхаар болсон.
  5. МХҮХ-ны хөдөө орон нутгийн салбар зөвлөлийн дунд шилдэг салбар шалгаруулах болзолт уралдааныг зохион байгуулж шилдгүүдийг шалгаруулсан.
  6.  Данийн  хараагүйчүүдийн нийгэмлэгээс хэрэгжүүлж байгаа чадавхижуулах төслийн хүрээнд байгууллагын хөгжлийг дэмжих болон нөлөөллийн үйл ажиллагааны жижиг төслийн  уралдааныг хөдөө орон нутгуудын салбарын дунд 3  удаа зарлаж  нийт 10 салбарын төслийг   дэмжүүлсэн.
  7. Сонгуулийн ерөнхий хороотой хамтран МУИХ, НИХТ-ийн болон орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хараагүй иргэдэд хүртээмжтэй өгөх зорилготой 21 аймаг, 9 дүүргийн  хараагүй иргэдэд зориулж санал тэмдэглэх брайлль тэмдэглээ бүхий хавтсыг хэвлэсэн.
  8. Тайваны Төвд Монгол хорооны дэмжлэгээр амьдрах ухаанд сургах, ажлын байр нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж хөдөө орон нутгийн 15 амьдралын бололцоогүй ажилгүй харааны бэрхшээлтэй иргэдийг 6 сарын хугацаатайгаар алжаал тайлах бариа заслын мэргэжлээр чадамжийн сургалтыг зохион байгуулж, байр, хоол, тэтгэлэгээр хангаж сургалтыг мэргэжлийн онол, практикийн 3 багш удирдан амжилттай явуулж байна.
  9. БНСУ-ын Шилиом байгууллагын төслөөр “Мэдээлэл зүйн багш бэлтгэх” төсөлт сургалтыг хөдөө орон нутгийн 15 оюутанд амжилттай явуулж 17ш  DELL I5 маркийн нөтбүүк, цүнх , ширээ сандал зэргийг сургалтанд ашиглаж, байр хоол унааны зардлаар хангаж байна.
  10. Их, дээд сургууль болон МХҮХ-ны дэргэдэх МСҮТ-ийн оюутнуудаас оны шилдэг оюутныг шалгаруулсан.
  11. МХҮХ-ны Ахмадын зөвлөл Нүдний даралт эмнэлэгтэй хамтран 100 хараагүй иргэнийг нүдний үзлэгт хамруулсан.
  12. ЭХЭМТ, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн эмч нартай хамтран Хараагүй хүүхдэд зориулсан цэцэрлэг байгуулах ажлын хүрээнд цэцэрлэгт хамрагдаагүй бага насны хараагүй хүүхдийн дунд  2 удаагийн оношлогооны үзлэгийг зохион байгуулсан.
  13. Лидер арслан  клуб болон “Пресидент” шүдний эмнэлэгтэй Нарны хаан хүүхдүүд цэцэрлэгийн хүүхдүүдэд шүдний үзлэг зохион байгуулж тус цэцэрлэгийн хүүхдүүдийг “Пресидент” шүдний эмнэлэгт байнгын хяналтанд байлгахаар тохиролцож энэ хүрээнд сар бүр тогтмол үзлэгт хамруулж байгаа.
  14.  Японоос сургуулийн өмнөх насны хараагүй хүүхэдтэй ажилладаг мэргэжилтэнг урьж Нарны хаан хүүхэдүүд цэцэрлэгийн багш, эцэг эхэд 2 удаагийн  2-14 хонгийн сургалт зохион байгуулсан.
  15. Капитал банктай хамтран ажиллаж тус банкны  ипотекийн зээлэнд бест массаж  15 төвийг хамруулан өөрийн байртай болход нь дэмжлэг үзүүлсэн
  16. Автобусыг  буудлаа зарладаг болох ажлыг   эхлүүлж  туршилтийн журмаар  нисэх 7 буудлын чиглэлд  буудлаа  зарладаг автобусыг  явуулж байна.     
  17. Банкны АТМ машины ярьдаг болгох болон төрийн болон нийтэд үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн байгууллагын цахим хуудсыг  хараагүй иргэдэд хүртээмжтэй болгох ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран мэдээлэл технологийн хүртээмжийн талаарх үнэлгээг цахим хуудас, тусгай праграм хангамж,    банкны ATM  болон internet Mobile     банкны үйлчилгээний хүртээмж зэрэг 10   чиглэлээр үнэлгээ хийж зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд цаашид хийх ажлаа  ЖАЙКА байгууллагын төлөлвлөгөөнд  тусгуулан ажиллаж байна.
  18. МХҮХ-ны  дэмжлэгтэй Дани улсад 1, Япон улсад  2 нийт  3   хараагүй иргэн гадаад улсад  богино хугацааны сургалтад хамрагдсан.
  19. ХБИ-ний эрхийн тухай хуулийн төсөл болон  “Эрх, оролцоо” хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийн үндэсний хөтөлбөр, нийслэлийн хөтөлбөр зэргийг  боловсруулах ажлын хэсэгт МХҮХ-ны Ерөнхийлөгч оролцсон.  
  20. Мөн Брайль стандартыг боловсруулж боловсролын яаманд хүргүүлсэн
  21. Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй гэрээ байгуулж Брайль ном хэвлэсэн  
  22. Хонхот ширээний теннисний ширээ болон холбогдох бусад хэрэгслийг  данийн төслийн дэмжлэгтэйгээр худалдан авч суурилуулсан
  23. МХҮХ-ны төв байр, тус холбооны дэргэдэх МСҮТ, Бэст массаж 1 төвд  бүрэн засвар хийсэн бөгөөд Бэст массаж 1  төв нь 11 кабинтай болсноос 1  кабиныг  хүүхдийн зориулалтаар тохижуулсан
  24.  4 болон 3-р цахилгаан станцын дэмжлэгтэйгээр гэр хороололд амьдардаг 100 хүнд  хямдралтай нүүрс олгосон.
  25. Хараагүй эцэг, эхтэй 10 хүүхдийг хүүхдийн зусланд амруулсан.
  26. Гацуурт ХХК нь 10 тонн төмсний тусламжийг  гишүүдэд  хүргэсэн . 

 

МОНГОЛЫН ХАРААГҮЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ХОЛБОО-ноос

2017 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

Хийгдэх үйл ажиллагаа

1

2017.01.13 Францын их эрдэмтэн Луй Брайлийн төрсөн өдөр буюу “брайль өдөр”-ийг тохиолдуулан “Брайль бичиг миний амьдралд” уралдааныг зохион байгуулах.

2

2017.01.18-19 хараагүй залуучуудыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны  стратеги  төлөвлөлт семинар зохион байгуулах  

3

2017.01.28 МХҮХ-ны гишүүд, ажилчдын дунд Эрүүл агаар эм сэдэвт цасны баярын арга хэмжээг зохион байгуулах

 

4

2017.01.29-2 сарын 2 ний өдрүүдэд  ОУ-ын хараагүйчүүдийн болосвролын зөвлөлөөс дээд, болон ЕБС-ийн боловсролын хүртээмжийг сайжруулах төслийн багийнхан ирж МУ-ын нөхцөл байдалтай танилцах

5

2017.02 Харааны бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг чадавхижуулах цуврал сургалтыг зохион байгуулах 

 

6

ХХХСҮ-ийн ажилчдын 90 айлын орон сууц ашиглалтанд орохтой холбогдуулан шинээр баригдаж буй орон сууцанд Нарны Хаан Хүүхдүүд цэцэрлэг болон МСҮТ-ийн дотуур байрыг оруулж үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх

7

2017.2  эхлэн 3 сарын хугацаанд Залуучуудын манлайлал  клубын үйл ажиллагааг эхлүүлэх / 2 долоо хоногт 1 удаа нийт 6 удаа

8

2017.02.20 Сар шинийн баярыг тохиолдуулан ахмад настан нэн ядуу амьдралтай хараагүй гишүүдэд хүнс, эд матералын  тусламж үзүүлэх.

9

2016.02.24 Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах

10

2017.03.07-нд Эмэгтэйчүүдийн зөвлөл Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Өдөрлөг  зохион явуулах.

11

2017.03. солонгосын шилом байгууллагатай хамтран Кофе шопт  ажиллах сул хараатай иргэдийн дунд баристагийн сургалт зохион байгуулах

12

2017.03. Хөдөө орон нутгийн салбарын дарга нарын дунд “Хөгжил дагуулсан мэдлэг 4” сургалт, семинарыг зохион байгуулах

13

2017,3 хараагүй иргэдийг ажлын байртай болгох, тэдний бизнесийг дэмжих зорилгоор Бизнес инкуботор төв байгуулах

14

2017.04. Данидагийн санхүүжилтээр данийн хараагүйчүүдийн нийгэмлэгээс хэрэгжүүлж буй чадавхижуулах төслийн хүрээнд Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын салбар зөвлөлийн идэвхтэн сонгуультнууд, аймгийн шийдвэр гаргах түвшний  албан тушаалтнуудын  хамтарсан уулзалт ярилцлагыг зохион байгуулах

15

2017.04. МХҮХ-ны бага хурлыг зохион байгуулах

16

2017.05 МХҮХ-ны 10-р их хурлыг зохион байгуулах

17

2017 оны 5-р сарын 30 олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хараагүй эцэг эхтэй хүүхдүүдэд зориулж өдөрлөг зохиох 

18

2017.06. хөдөө орон нутгийн Орон зайн чиг баримжааны багш нарт давтан сургалтыг зохион байгуулах

19

2017.06 хөдөө орн нутгийн 54 хараагүй иргэнд орон зайн чиг баримжааны сургалт явуулах 

20

2017.08 Хөдөө орон нутгийн сургуулийн өмнөх насны харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг эцэг, эхийн хамт  зуны сургалтанд хамруулах

21

2017.09 Тайвань Төвд Монгол хорооны дэмжлэгээр амьдрах ухаанд сургах, ажлын байр нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж хөдөө орон нутгийн 15 амьдралын бололцоогүй ажилгүй харааны бэрхшээлтэй иргэдийг 6 сарын хугацаатайгаар алжаал тайлах бариа заслын сургалтыг зохион байгуулах

22

2017.09 МХМХ-той хамтран массажистуудын анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулах 

23

2017.09 сард Бэст массаж  төвийн 10 жилийн ойг тэмдэглэн өнгөүүлэх

2017.10 УБ хот болон хөдөө орон нутгийн хараагүй иргэдийн дунд Урлагийн Наадам зохион байгуулах 

 

24

  1. 10.15-нд буюу Дэлхийн “Цагаан таягтны өдөр” –ийг  тэмдэглэн өнгөрүүлэх

25

  1. 7 оны 12-р сарын 28–нд Шинэ жилийн цэнгүүн зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулахаас гадна дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

26

МХҮХ-ны хөдөө орон нутгийн салбар зөвлөлийн дунд шилдэг салбар шалгаруулах болзолт уралдааныг зохион байгуулах

27

Бэст массаж 3 төвд урсгал засвар хийх

28

МХҮХ-ны гишүүдийг  үнэмлэхжүүлэх

29

Автобусны дуут буудал зарлагчийг нэвтрүүлж энэ хүрээнд 100 автобусыг тоноглох ажлыг эхлдүүлэх

30

Банкны АТМ машиныг ярьдаг болгох

31

Мобел болон интернэт банкыг  хараагүй иргэдэд хүртээмжтэй болгох ажлыг зохион байгуулах

32

төрийн болон нийтэд үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн байгууллагын цахим хуудсыг хараагүй иргэдэд хүртээмжтэй болгох ажлыг зохион байгуулах

33

Брайль стандартыг батлуулах, олон улсын брайлийн стандартын санд бүртгүүлэх ажлыг үргэлжлүүлэх

34

Дейзи тоглуулагч, ярьдаг цаг, халууны шил, даралтын аппарад зэргийг монгол хэл дээр ярьдаг болгох ажлыг үргэлжлүүлэх

35

Мэдээллийн технологийн хүртээмжтэй холбоотойгоор зарим шаардлагатай стандартыг боловсруулж батлуулах

36

МУ-ын Ерөнхийлөгчийн болохтой холбоотойгоор хараагүй иргэд сонгуульд бие даан оролцох боломжийг бүрдүүлэх зорилгоор саналын хуудасны брайль хавтас хийх

37

Байр түрээслэн массажийн үйлчилгээ эрхлэж байгаа төвүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2-4 төвийг банкны байрны ЭПОТЕК-ийн зээлэнд хамруулах

38

МХҮХ-ны гишүүн 264 иргэнд газар өмчлөх эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүллж газартай болгох

39

Хараагүйчүүдпийн Нөхөн сэргээх сургалтын төвийг  үйл ажиллагаг сэргээх

40

МСҮТ-ийн байрыг өргөтгөж байр барих