УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫ УДИРДАМЖ

УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫ УДИРДАМЖ УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо болон Спортын зөвлөл хамтран Үндэсний бөхийн барилдааныг зохион явуулах гэж байна. Уг барилдааны зорилго нь: Хараагүй иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх хөдөлгөөний дутагтлаас сэргийлэх, нийтийн биеийн тамирыг сурталчилах, монгол бөхийн спортыг хараагүй иргэдийн дунд түгээн дэлгэрүүлэхэд оршино. Журам 1. Үндэсний бөхийн барилдаанд МХҮХ-ны гишүүд оролцоно. 2. Үндэсний бөхийн барилдаанд 32 бөх барилдах бөгөөд 1,2-ын даваа насны эрэмбийн дагуу оноолтоор явагдана. 3. 3 давж шөвгөрсөн 4 бөх тойргийн журмаар барилдаж 1,2,3–р байрыг эзэлсэн бөхчүүдэд шагнал олгоно. Мөн даваа бүхэн үнэлгээтэй байна. 4. Бүртгэл 2019 оны 01-р сарын 21-ний 12:00 цаг хүртэл явагдана. 5. Бөхийн барилдаан 2019 оны 01-р сарын 21-ний өдрийн 14:00 цагаас Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалтын Үйлдвэрийн Соёлын танхимд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг: 96875555

Бэст ФМ 98,5

    Бэст ФМ 98.5 радио нь 2004 оны 12-р сарын 12-ны өдөр анх нэвтрүүлгээ цацаж эхэлсэн түүхтэй ууган фм-үүдийн нэг билээ.

    Манай радио нь "Бид зөвхөн шилдгийг танд" гэсэн уриатайгаар ажиллаж байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл хамгийн шинэлэг дуу хөгжим мэдээ мэдээлэл нэвтрүүлгүүдийг таны сонорт хүргэж сонсогчидоосоо өндөр үнэлгээ авч чадсан бөгөөд сүүлийн 5 жилийн байдлаар “Монголын Хэвлэлийн Хүрээлэн” болон бусад судалгааны агентлагуудын судалгаагаар хамгийн олон сонсогчтой радиогоор тогтмол шалгарсаар ирсэн юм.

    Монгол улсад бусад fm радионуудаас анх удаа үндэсний хэмжээнд буюу  Улаанбаатар хот төдийгүй  Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Ховд, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ аймгууд /одоогоор/-д нэвтрүүлгээ шууд дамжуулдаг бөгөөд дэлхийн аль ч өнцөг булан бүрт www.bestfm.mn сайтаар эфирээ  хүргэж байгаадаа баяртай байна.

    Манайх  бусад fm радиогоос ялгарах  гол онцлог давуу тал сонсогчдынхоо болон реклам сурталчилгаа захиалагчдынхаа эрх ашигийг дээдлэн олон тооны чанаргүй рекламаар сонсогчдоо залхаахгүй,  нэг цагт дээд тал нь таван реклам сурталчилгаа нэвтрүүлж  захиалагчийнхаа мэдээллийг хүрэх цэгт нь найдвартай  хүртээмжтэй хүргэж чадах хамгийн олон сонсогчтой, хамгийн цөөхөн рекламтай,хамгийн орчин үеийн, хамгийн мэргэжлийн, хамгийн шилдэг радио юм.

    Бэст фм 98.5 радио нь аль нэг нам эвсэл хувь хүнд давуу эрх олголгүй эфирийнхээ цагийг тэгш хүртээмтэй хуваарилж  олон ургалч үзлийг баримталж сонсогчдод үнэн зөв олон өнцөгт мэдээллийг тэгш хүргэхийг зорин ажиллах болно.
    Реклам захиалагч,  Бэст фм 98.5 радио  2-н хооронд дундын зуучилагчгүй  шууд гэрээ хийж, хамтарч ажиллах болно

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.bestfm.mn сайтаас
Утас: 7575 9815, 8801 9909