Эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна

ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ Нэг. Эссэ бичлэгийн уралдааны зорилго:Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо үүсэж хөгжсөний 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хүүхэд, багачуудын дунд хараагүй хүмүүсийн талаар эерэг зөв ойлголт хандлагыг бий болгох зорилгоор эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна. Хоёр: Хамрах хүрээ:Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын дунд Гурав. Сэдэв: “Хараагүй хүний тухай миний бодол” Дөрөв. Агуулга: Хараагүй хүмүүсийн талаар ямар ойлголттой байдаг, тэдэнд ямар асуудал тулгардаг мөн төр засаг олон нийтийн зүгээс хараагүй иргэдэд ижил тэгш боломж, хүртээмжтэй орчинг хэрхэн бүрдүүлэх вэ? Таны бодлоор Тав. Тавигдах шаардлага: 5.1. Эссе бичлэгийн хэл найруулга, бичлэгт тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байх 5.2. Дүр дүрслэл сайтай байх хараагүй хүмүүсийн талаар эерэг хандлага ойлголт төрүүлэхүйц 5.3. Үгийн тоо: Дунд ангийн сурагчид 250-300 Ахлах ангийн сурагчид 450-500 -д багтааж бичнэ. 5.4. Эссе бичлэгийн бүтэц: Бичигчийн товч танилцуулга(үгийн тоонд орохгүй) Зургаа. Шалгаруулах журам: 6.1. /0-100 хүртэл онооны системээр дүгнэж нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ/ 6.1.1. Найруулга, зөв бичих дүрмийн алдаа (15 оноо); 6.1.2. Үгийн тоо (15 оноо); 6.1.3. Бичих ур чадвар (20 оноо); 6.1.4. Дэвшүүлсэн санаа нь манай нөхцөлд хэрэгжих магадлал (30 оноо); 6.1.5. Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо (20 оноо). 6.2. Мөн 1 хувь хэвлэж, хавтаслан хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаяг зэргийг тодорхой бичиж хавсарган МХҮХ-ны байранд 2018 оны 11дугаар сарын 30-ны өдрийн 18:00 цагаас өмнө ирүүлсэн байна. 6.3. Эссег сэдвийн хүрээнд бичиж, ашигласан эх сурвалжийг тодорхой дурьдсан байх бөгөөд шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй материалыг шалгаруулалтанд оруулахгүй болно. Долоо. Шагналын сан Ангилал тус бүрт I байр/нэг/ Өргөмжлөл 500,000 /төгрөг/ IIбайр /нэг/ Өргөмжлөл 300,000 /төгрөг/ III байр /нэг/ Өргөмжлөл 100,000 /төгрөг/ Эссег файл хэлбэрээр moonangel_83@yahoo.comгэсэн цахим хаягаар илгээх. Дэлгэрэнгүй мэдээллийг Утас:70044179, 88007402 утаснаас лавлах. Шалгаруулалтанд ирүүлсэн эссег радио телевиз, МХҮХ-ны дэргэдэх 98.5 радиоболон тус холбооны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэнэ. Удирдамж боловсруулсан: МХҮХ-ны ажлын алба 2018.11.06

Салбар зөвлөлүүд