БЭСТ МАССАЖ

BestMassage logo

БЭСТ МАССАЖ СҮЛЖЭЭНИЙ 1-3 ДУГААР ТӨВҮҮДИЙН танилцуулга

 

      Бэст массаж сүлжээ нь алжаал тайлах массаж болон бариа заслын мэргэжил эзэмшсэн хараагүй иргэдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар хөдөлмөр эрхлүүлж, тэднийг тохиромжтой ажлын байраар хангаж, иргэд олон нийтэд тохь тухтай,  найрсаг орчинд Мэргэжлийн массажистууд уламжлалт бариа засал болон алжаал тайлах массажийн өндөр зэрэглэлийн чанартай үйлчилгээ үзүүлдэг сүлжээ юм.

      2005 онд МХҮХ-ийн дэрэгдэх хараагүй хүмүүсийн нөхөн сэргээх сургалтын төвд Япон улсад мэрэгжил дээшлүүлсэн багш нарын удирдлаганд доор мэрэгжил эзэмшүүлэн төгсгөсөн анхны харааны бэрхшээлтэй массажистуудыг ажлын байраар хангах зорилтын хүрээнд 2007 онд Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбооны санаачлагаар Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дэмжлэгээр үүсгэн байгуулагдсан.

      2007 онд БЭСТ МАССАЖ 1дүгээр төвийг , 2009 онд БЭСТ МАССАЖ 3 дугаар төвийг тус тус байгуулан үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн өндөр түвшинд үнэлэгдсэн таатай орчин нөхцөлд үйлчилгээ үзүүлж байна.

Зорилго

      Дэлхийд алдартай хараагүй хүмүүсийн Японы (Шиацу, Анма) болон Тайландын (ТАЙ массаж) зэрэг цэгэн бариа, тосон массажийн үйлчилгээг Монголын уламжлалт бариа засалтай хослуулан олон жилийн дадлага туршлагатай мэргэжлийн массажистууд таны эрүүл мэндэд үнэлж баршгүй ашиг тустай эрүүл биеийн эрч хүчээ нөхөн олж авах чанартай үйлчилгээ үзүүлэхэд оршино.

 

Бэст массаж сүлжээний Онцлог, давуу тал:

 

      Дэлхий даяар хараагүй хүмүүсийн гарын мэдрэмжээр хийдэг Япон болон Тайландын алдарт цэгэн бариа “Шиацу”, “Анма”, болон Тайландын (ТАЙ массаж)  алжаал ядаргаагаа бүрэн тайлах тосон массаж нь дэлхийн улс орнуудад цэгэн болон иллэг массажийг эрүүл мэндэд тустай шилдэг эмгүй эмчилгээ хэмээн хүлээн зөвшөөрч  өнөөгийн нийгмийн амьдралд  биеийн хөдөлгөөний хаязгаарлагдмал хэв маяг, "завгүй", "стресстэй" “ажлын ачаалал” зэргээс үүсэж буй сөрөг нөлөөнөөс хамгаалах ач холбогдолтой нь батлагдсан байдаг.

      Цэгэн массаж хийлгэх нь биеийн эд эс бүрээ сэргээж, алдаж буй эрүүл биеийн эрч хүчээ нөхөн олж авахад тань эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх тустай юм.

      Манай 1—3 дугаар төвүүдэд олон жилийн туршлагатай харааны бэрхшээлтэй мэргэжлийн массажистууд Япон болон Тайландын цэгэн бариа, алжаал тайлах тосон массаж хийдэг ба үйлчлүүлэгчийн биеийн байдалд тохирсон хэсэгчилсэн цэгэн бариагаар үйлчилдэг тухайлбал,

  • Толгой бариа;   
  • Толгой, хүзүү, нурууны бариа;   
  • Хөлийн бариа;   
  • Бүтэн биеийн бариа; зэрэг онцлог үйлчилгээний давуу талтай.

       

   

Бүтэц зохион байгуулалт

      БЭСТ МАССАЖ 1—3 дугаар төвүүд нь өнгөрсөн 10 жилийн хугцаанд 200 гаруй Мэргэжлийн массажистуудыг дадлагажуулж ажлын байраар хангаж ирсэн түүхтэй бөгөөд одоогийн байдлаар 14 үйлчилгээний кабинтай, 23 Мэргэжлийн массажистуудтай , захиргаа аж ахуйн 8 ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна.