Бүтэц, зохион байгуулалт

  • МХҮХ-ны их хурал
  • МХҮХ-ны удирдах зөвлөлийн гишүүд
  • МХҮХ-ны ерөнхийлөгч
  • МХҮХ-ны дэд ерөнхийлөгч
  • МХҮХ-ны  Гүйцэтгэх захирал
    • МХҮХ-ны дэргэдэх байгууллагуудын захирал
    • Хөдөө орон нутгийн салбарын дарга

      МХҮХ нь 1978 оноос хараагүй иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан хараагүй  иргэдийн боловсрол , хөдөлмөр эрхлэлтийг дэмжин соёл урлаг,  спорт , эрүүл мэнд, өглөг буяны   чиглэлээр төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж, гишүүдийнхээ  эрхийг  хамгаалах,  нийгмийн харилцаанд оролцоход нь бүх  талын дэмжлэг үзүүлэх  зорилготой  ашгийн бус , төрийн бус байгууллага юм.

      2017 оны байдлаар МХҮХ-ны дэргэд Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв, Брайль болон Ярьдаг ном хэвлэх төв, Best массаж төвийн сүлжээ, Best FM 98.5 радио станц, “Нарны Хаан Хүүхдүүд” цэцэрлэг, Best Cafe зэрэг  байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.

      Мөн МХҮХ ны дэргэд  Залуучууд, эмэгтэйчүүд, ахмад, урлаг, спортын гэсэн 5 зөвлөл ажиллаж байна.

      Зөвлөл нь 5-7 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд МХҮХ-ны удирдах зөвлөлөөс 4 жилийн хугацаанд сонгогдон ажилладаг.