МХҮХ-ны гишүүнчлэл

ЯАЖ МХҮХ-НЫ ГИШҮҮН БОЛОХ ВЭ?

      Харааны улмаас хөдөлмөрийн чадвараа 50 буюу түүнээс дээш хувиар алдсан хэн бүхэн МХҮХ-ны гишүүн болох боломжтой юм.

Манай холбоо нь Улаанбаатар хот болон 21 аймаг дахь өөрийн салбараараа дамжуулан улсын хэмжээнд 10.000 хараагүй иргэдийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байдаг.

МХҮХ -ны гишүүн болсноор:

  • Таны харилцаа холбоо сайжирч найз нөхдийн тань хүрээ тэлнэ,
  • Өөрт хэрэгцээтэй олон талт мэдээллийг хүлээн авах боломж нэмэгдэнэ,
  • Харааны бэрхшээлийн улмаас өөрт учир буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэж тэдгээрийг даван туулахад бусдаас суралцах боломж нэмэгдэнэ,
  • Тус холбооноос таны хөгжлийг дэмжиж чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх зорилгоор явуулж буй олон талт үйл ажиллагаанд оролцох өргөн  боломж нээгдэх юм.

Хэрэв та хөдөө орон нутагт эсвэл УБ хотын Налайх, Багахангай дүүрэгт амьдардаг бол тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа МХҮХ-ны салбараар дамжуулан тус холбоонд гишүүнээр элсэх боломжтой.

Салбар зөвлөлүүдтэй холбоо барих мэдээллийг энэ сайтын БИДНИЙ ТУХАЙ-->ОРОН НУТГИЙН САЛБАРУУД хэсгээс авна уу.

УБ хотын Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгино-хайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт амьдарч буй хараагүй иргэд МХҮХ-ны төв байранд хүрэлцэн ирж гишүүнээр элсэх боломжтой.

 

Гишүүнээр элсэхэд та:

  • Иргэний үнэмлэх
  • Таны хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон тухай ЭХМК-ын шийдвэр
  • Эмнэлэгийн карт
  • 2% цээж зураг
  • Жилийн татвар 3000 төгрөг

 

 

Та МХҮХ-нд элсэж өөртэйгээ ижил бэрхшээлтэй хүмүүстэй дуу хоолойгоо нэгтгэснээр харааны бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгарч байдаг асуудлуудыг хамтын хүчээр  шийдвэрлэхэд хувь нэмэрээ оруулах  боломжтой болох юм.