Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 65

Warning: ini_set(): Headers already sent. You cannot change the session module's ini settings at this time in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 128

Warning: session_name(): Cannot change session name when headers already sent in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 130

Warning: session_start(): Cannot start session when headers already sent in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 131

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php:65) in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 132
МСҮТ МХҮХ

МСҮТ

МХҮХ-ны дэргэдэх Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв

      Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны /МХҮХ/ дэргэдэх Мэргэжлийн Сургалт, Үйлдвэрлэлийн Төв нь Монгол улсын хэмжээнд харааны улмаас хөдөлмөрийн чадвараа 50 буюу түүнээс дээш хувиар алдсан МХҮХ-ны гишүүн хараагүй иргэдэд мэргэжлийн боловсрол олгох, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэх талаар дэвшүүлсэн зорилтыг хангахад чиглэгддэг бөгөөд үндсэн 5 мэргэжилээр боловсрол олгодог байгууллага юм.

 

      Манай сургууль 2015 онд МХҮХ-ны дэргэдэх хараагүйчүүдийн нөхөн сэргээх сургалтын төвийн суурь баазыг өргөжүүлэн байгуулсан бөгөөд 2016-2017 оны хичээлийн жилд 2 дах элсэлтээ авч амжилттай үйл ажиллагаа явуулж байна

      МСҮТ нь эмчилгээний бариа засалч, эсгий, бэлэг дурсгалын зүйл урлаач, хүртээмжтэй технологийн мэргэжилтэн, ардын гоцлол хөгжимчин чиглэлээр 2 жил, алжаал тайлах бариа засалчаар 6 сар, Мэргэжлийн зэрэг олгох, зэрэг ахиулах чиглэлээр 6 сарын хугацаанд чадвартай мэргэжилтэн бэлтгэж байгаа бөгөөд цаашид илүү олон чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх зорилготой ажиллаж байна.

      Мөн бид орон зайн чиг баримжаа олгох болон брайль бичгийн сургалтуудыг тодорхой хөтөлбөрийн дагуу зохион байгуулдаг. Манай төвд улаанбаатар хотын иргэдээс гадна хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс суралцдаг бөгөөд тэднийг сургуулийн дотуур байранд хамруулж сурч боловсрох боломжоор хангаж байна.

      Манай МСҮТ нь дэргэдээ удирдах зөвлөлтэй бөгөөд удирдах зөвлөлийн хурлаар сургуулийн дүрэм, журам, элсэлтийн квотоо баталж боловсруулдаг билээ. Элсэлтийн журамд тухайн хичээлийн жилд эмчилгээний бариа засалч, эсгий, бэлэг дурсгалын зүйл урлаач, хүртээмжтэй технологийн мэргэжилтэн, ардын гоцлол хөгжимчин чиглэлээр жилд 1 удаа, алжаал тайлах бариа засалч, Мэргэжлийн зэрэг олгох, зэрэг ахиулах чиглэлээр жилд 2 удаа элсэлт авах бөгөөд бүртгэлийг 5-6 сард, 1-2 сард 2 удаа онлайнаар болон сургуулийн байранд бүртгэдэг.

Эрхэм зорилго:

“Мэргэжлийн боловсрол сургалтыг харааны бэрхшээлтэй иргэдэд, ажил олгогчоос шаардаж буй эрэлт хэрэгцээн дээр тулгуурлан чадамжид суурилсан сургалтыг стандартын дагуу бүрэн дүүрэн эзэмшүүлэхэд чиглэнэ.”

 

МЭРГЭЖИЛ, СУРГАЛТ

Эмчилгээний бариа засалч

      Эмчилгээний бариа засалч нь хүний биеийн алжаал ядаргааг тайлахаас гадна, хөдөлгөөний ба тулгуурын эрхтний үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, цусны ба лимфийн эргэлтийг сайжруулах, энергийн урсгалыг ашиглан таван цул, зургаан сав эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлэх, хөдөлгөөний фүнкцыг сэргээх, өвчин зовиур намдаах, бусад согогийг эмчлэх зэргийг дорно дахины анагаах ухааны оношлогоо ба эмчилгээний аргууд дээр тулгуурлан гүйцэтгэх чадвар эзэмшинэ.

 

Ардын гоцлол хөгжимчин

      Хөгжмийн онолын суурь мэдлэгийг эзэмшиж, тухай эзэмшсэн мэдлэг, өөрийн ур чадварт тулгуурлан ардын болон сонгодог хөгжмийн бүтээлүүдийг хөгжимдөх чадвартай болно.

 

Алжаал тайлах бариа засалч

      Алжаал тайлах бариа засалч нь хүний биеийн алжаал ядаргааг тайлах, хөдөлгөөний ба тулгуурын эрхтний үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, цусны эргэлтийг сайжруулах, хөдөлгөөний фүнкцыг сэргээх, хуян шар ус тараах, зэргийг бариа заслын аргуудаар хийж гүйцэтгэх чадвар эзэмшинэ.

 

Хүртээмжит технологийн мэргэжилтэн

      Дэлгэц уншигч программын тусламжтайгаар компьютер ашиглан төрөл бүрийн бичвэр боловсруулах, харааны бэрхшээлтэй иргэдийн хэрэглэдэг тусгай техник хэрэгсэл, программтай ажиллах, засварлах, хөгжүүлэх, бусад харааны бэрхшээлтэй иргэдэд компьютерийн хэрэглээг зааж сургах, интернет орчинд ажиллаж мэдээлэл хайж олох, бэлтгэх, түгээх, дуун файлыг засварлаж, дууны найруулга хийх чадвар эзэмшинэ.

 

Бэлэг дурсгал, эсгий, гар урлаач

      Эсгий, болон ноосон материалыг боловсруулж, боловсруулсан материалаа ашиглан төрөл бүрийн гоёл чимэглэлийн болон гэр ахуйн бүтээгдэхүүн хийх чадвар эзэмшинэ.

 

Манай төв мэргэжлийн сургалтаас гадна харааны бэрхшээлтэй хүмүүсийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор орон зайн чиг баримжаа олгох болон брайль бичгийн сургалтудыг зохион байгуулдаг.