Цэцэрлэг

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны дэргэдэх “Нарны хаан хүүхдүүд”  цэцэрлэг нь хараагүй, сул хараатай, үлдэц хараатай хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай бага насны хүүхдэд  тусгай болон ганцаарчилсан хөтөлбөрөөр дамжуулан “би чадна” гэсэн итгэлтэй, зөв үйлтэй, зөв  сэтгэлтэй хүүхдийг төлөвшүүлэх эрхэм зорилготой ажиллаж байна.
 

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Боловсролын газраас тусгай зөвшөөрөл авч,  2 бүлгийн 14 хүүхдийн хүчин чадалтай,  нийт 9 ажилчин албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. 

      Манай цэцэрлэгт бакалавр-6 хүн, коллеж-1 хүн, бүрэн дунд-2 хүн төгссөн ба  мэргэжлийн багшлах эрхтэй багш 2, туслах багш-3, тогооч-1, арга зүйч, менежер-1, эрхлэгч-1, эмч-1 гэсэн орон тооны бүтэцтэй ажиллаж байна.