Бидний тухай
Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо нь хараагүй иргэдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин соёл урлаг, спорт, эрүүл мэндийн чиглэлээр төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж, гишүүдийнхээ эрхийг хамгаалах, нийгмийн харилцаанд оролцоход нь бүх талын дэмжлэг үзүүлэх зорилготой, гишүүддээ үйлчилдэг, ашгийн бус, төрийн бус байгууллага юм.
Манай холбоо анх 1978 онд Монголын хараагүй, дүлий иргэдийн нийгэмлэг нэртэйгээр байгуулагдсан. 1993 онд Монголын хараагүйчүүдийн нийгэмлэг, 2005 онд Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо болон зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Тус холбоо нь Дэлхийн Хараагүйчүүдийн Холбоо, Ази номхон далайн бүс нутгийн хараагүйчүүдийн холбоо, олон улсын хараагүйчүүдийн спортын нийгэмлэгийн гишүүн байгууллага билээ.
МХҮХ нь олон улсын болон үндэсний хэмжээнд хараагүй иргэд, тэдний эрх ашигтай холбогдсон бүхий л асуудалд анхаарал хандуулж, байр сууриа илэрхийлсээр ирсэн хараагүй иргэдийн эвлэлдэн нэгдсэн цорын ганц байгууллага юм. Тус холбоо хот, хөдөөгийн салбараараа дамжуулан улсын хэмжээгээр нийт 10.000 орчим бүрэн хараагүй болон сул хараатай гишүүдийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, спорт, соёл, урлагийн зөвлөлүүд холбооны бүтцэд ажиллаж байна.
Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны харьяанд
- Ярьдаг болон брайль ном хэвлэх төв
- Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв
- “BEST FM - 98.5” радио станц
- “BEST MASSAGE” сүлжээ төв
- “НАРНЫ ХААН ХҮҮХДҮҮД” цэцэрлэг
- "BEST CAFE" coffee shop
зэрэг салбар байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.
Утас: 70044179. Холбоо барих дэлгэрэнгүй хаягийг ХОЛБОО БАРИХ хэсгээс харна у