Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 65

Warning: ini_set(): Headers already sent. You cannot change the session module's ini settings at this time in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 128

Warning: session_name(): Cannot change session name when headers already sent in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 130

Warning: session_start(): Cannot start session when headers already sent in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 131

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php:65) in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 132
Өмнөговь аймаг дахь салбар МХҮХ

Өмнөговь аймаг дахь салбар

      МХҮХ-ны Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл нь 2009 оны 12 сарын 9-ний өдөр Даланзадгад хотноо үүсгэн байгуулагдан одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд: Ч.Амгалан, Э.Отгонтуяа, О.Гөөгөөчулуун, П.Батжаргал, салбар зөвлөлийн даргаар Б.Буянхүү нар тус тус сонгогдон ажиллаж байна.

      МХҮХ-ны Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл нь тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалахаар ажиллаж буй 5 төрийн бус байгууллагын нэг юм. Монгол улсын хэмжээнд хэрэгжиж байгаа Нийгмийн халамжийн тухай хууль, тогтоомжийг мөрдлөгө болгож хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаанд оролцох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг болох мэдээллийг хүргэх, халамжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг орон нутгийн төрийн захиргаа, нийгмийн халамж үйлчилгээ, төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг.

      Манай салбар зөвлөлийн дэргэд 2011 оны 2 сарын 22-нд МХҮХ-ны дэргэдэх BEST FM98,5 радиогийн салбар байгуулагдан ажиллаж байна. Тус FM радиогийн нэвтрүүлэг Даланзадгад хотноо 24 цагаар цацагддаг. МХҮХ-ноос орон даяар зохион байгуулсан харааны бэрхшээлтэй иргэдийг илрүүлэн бүртгэх судалгааны үр дүнгээр Өмнөговь аймагт 372 харааны бэрхшээлтэй иргэн бүртгэгдсэн. (2011 оны 10 сарын байдлаар) Үүний бүрэн хараагүй 61(70% болон түүнээс дээш), тэтгэврийн насны 110, хөдөлмөрийн насны 233, хүүхэд 29 тус тус бүртгэгдсэн.

            Салбар зөвлөлийн дарга Б.Буянхүү

                        Утас: 93210768, 89632589

                        Хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Батмөнх Даян хааны гудамж, Мэдээлэл Холбоо Сүлжээ компаний байр, зүүн хаалга 3 тоот.