орхон аймаг дахь нөлөөллийн сургалт
Нийтэлсэн Nov 10, 2019 by Administrator
Орхон аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн урилгаар тус аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарын удирдах албан тушаалтнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сурах ээлтэй орчин бий болгох тэгш хамрагдалтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах зорилгоор "Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал" нөлөөллийн сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран зохион байгууллаа.
Уг 2 өдрийн сургалтанд боловсрол, эрүүл мэндийн 100 гаруй удирдлагууд хамрагдан оролцлоо.