Харж баясахын жаргал өдөрлөг
Нийтэлсэн Oct 3, 2019 by Administrator
Хараагүй хүмүүсийн эрхийг хамгаалах дэлхийн цагаан таягтны, олон улсын хараа хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монголын нүдний эмч нарын нийгэлэгтэй хамтран нүдний өвчлөл, тэдгээрээс урьдчилан сэргийлж хараагаа хамгаалах талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх болон МХҮХ-ны үйл ажиллагааг сурталчлах, хараагүй иргэдийн талаар эерэг зөв ойлголтыг нийгэмд төлөвшүүлэх зорилгоор “Харж баясахын жаргал” өдөрлөгийг 2019 оны 10 дугаар сарын 4ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвд, 2019 оны 10 дугаар сарын 7ны өдөр Багануур дүүргийн “Өргөө” соёлын төвд, 2019 оны 10 дугаар сарын 8 ны өдөр Төв аймгийн төв Зуун мод суманд, 2019 оны 10 дугаар сарын 9 ний өдөр Баянзүрх дүүргийн “Жанжан” клубт, 2019 оны 10 дугаар сарын 11 ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд зохион байгуулна.