спортын их наадам 2019
Нийтэлсэн Jun 6, 2019 by Administrator
Батлав: МХҮХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга ............................. Б.Болдбаатар
ХАРААГҮЙ ИРГЭДИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ
СПОРТЫН ИХ НААДМЫН УДИРДАМЖ
- Зорилго: Харааны бэрхшээлтэй иргэдийн дунд хараагүйн спортын төрлийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, спортод авьяастай тамирчдыг нээн илрүүлэх, харилцан туршлага солилцох, өрсөлдөх ур чадварыг дээшлүүлэн улс тив дэлхийд өрсөлдөхүйц тамирчдыг нээн илрүүлэхэд уг наадмын зорилго оршино.
- Спортын наадам зохион байгуулагдах газар, хугацаа: Улаанбаатар хотод 2019 оны 10 сарын 24 -наас 10 сарын 29-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
- Зохион байгуулах байгууллага:
- Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо
- Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны дэргэдэх спортын зөвлөл
- Спортын наадмын төрөл, зай, жин:
|
Спортын төрөл |
Явагдах газар, хугацаа |
|
1. |
Хонхот бөмбөг - Эрэгтэй: нэг багт 4 тамирчин - Эмэгтэй: нэг багт 4 тамирчин |
2019 оны 10-р сарын 25, 26-ны өдрүүдэд 09:00 цагаас МХҮХ-ны спорт зааланд |
|
|
- Эрэгтэй: -60, -66, -73, -81, -90, +90 жингүүд - Эмэгтэй: -48, -52, -57, -63, -70, +70 жингүүд |
2019 оны 10-р сарын 28-ны өдөр 09:00 цагаас МХҮХ-ны спорт зааланд |
|
3. |
Шоудаун (Showdown) - Эрэгтэй, - Эмэгтэй, |
2019 оны 10-р сарын 26 -ны өдөр 09:00 цагаас МХҮХ-ны спорт заал |
|
4. |
Хөнгөн атлетик: 1. Гүйлт: - Эрэгтэй: 40 хүртэлх нас (1500м), - Эрэгтэй: 40-с дээш нас (5000м) - Эрэгтэй: хөтлөгчтэй ангилал (3000 м) - Эмэгтэй: 40 хүртэлх нас (1500м), - Эмэгтэй: 40-с дээш нас (5000м) - Эмэгтэй: хөтлөгчтэй ангилал (1500 м) 2. Бөөрөнцөг түлхэлт: - Эрэгтэй: 7кг 250гр, - Эмэгтэй: 5кг, |
2019 оны 10-р сарын 27-ны өдөр 09:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд |
|
5. |
- Эрэгтэй,
- Эмэгтэй, |
2019 оны 10-р сарын 27-ны өдөр 09:00 цагаас МХҮХ-ны хурлын танхим 2019 оны 10-р сарын 25-ны өдөр 09:00 цагаас МХҮХ-ны хурлын танхим |
|
6. |
Даам - Эрэгтэй,
- Эмэгтэй, |
2019 оны 10-р сарын 25-ны өдөр 09:00 цагаас МХҮХ-ны хурлын танхим 2019 оны 10-р сарын 27-ны өдөр 09:00 цагаас МХҮХ-ны хурлын танхим |
|
|
Гар барилдаан - Эрэгтэй: -75, +75 жингүүд - Эмэгтэй: -63, +63 жингүүд |
2019 оны 10-р сарын 26-ны өдөр 09:00 цагаас МХҮХ-ны хурлын танхим |
- Спортын наадмын бүртгэл, мандат олголт: Бүртгэл 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 16.00 цаг хүртэл явагдана. Оролцох баг, тамирчид комиссийн шийдвэрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, мандатын үнэ 5000 төгрөг, 3х4 хэмжээтэй 2% цээж зураг, харьяа байгууллага буюу салбар зөвлөлийн тамгатай албан бичгийг бүрдүүлэн ирж мандат авна.
- Техникийн зөвөлгөөний хурал: 2019 оны 10-р сарын 24-ны 16:00 цагаас МХҮХ-ны хурлын танхимд техникийн зөвлөгөөний хурал, спортын төрөл тус бүрийн сугалааны үйл ажиллагаа явагдана.
- Тамирчдын хувцаслалт: Оролцох баг, тамирчид хувцас, хэрэглэл, энгэрийн дугаар, нүдний хаалт, жудогийн өмсгөл зэргийг урьдчилан бэлдэнэ.
- Ёслолын ажиллагаа: Наадмын нээлтийн ажиллагаа 2019 оны 10-р сарын 24-ны өдрийн 09:00 цагаас МХҮХ-ны спортын зааланд болно. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд зориулсан Үндэсний бөхийн хүчит 64 бөхийн барилдаан болно. Тус спортын наадмын хаалтын үйл ажиллагаа, шагнал гардуулах ёслол 10-р сарын 29-ний 12:00 цагт болно. Тамирчдад зориулсан өдөрлөг цэнгүүн тухайн өдрийн 15:00 цагаас ХХХСҮ-ийн соёлын танхимд болно.
- Тэмцээний шагнал: Төрөл тус бүрд 1, 2, 3 дугаар байр эзлүүлж, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл мөнгөн шагнал олгоно. Багийн дүнг эзэлсэн байр, медалийн чанараар үнэлж цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.