Одоогоор шинэ зарлал бүртгэгдээгүй байна

хонхтой бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн

Нийтэлсэн Apr 18, 2019 by Administrator

БАТЛАВ:
монголын хонхтой бөмбөгийн
ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ
Я.БАТЦЭЦЭГ
2019 ОНЫ ХОНХТОЙ БӨМБӨГИЙН УЛСЫН АВАРГА
ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР. / 2019-4-12 /
1. Зорилго
Харааны бэрхшээлтэй иргэдийн дунд биеийн тамир, спортыг дэлгэрүүлэн эрүүл
мэндийг сайжруулах ажлын хүрээнд харааны бэрхшээлтэй хүмүүсийн
Паралимпийн наадмын хөтөлбөрт багтдаг Хонхтой бөмбөгийн спортыг
сонирхогчдын дунд жил бүр Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохиож баг
тамирчдын тоглох ур чадварыг нэмэгдүүлэн туршлага солилцуулан тэднийг
нийгмийн харилцаанд идэвхитэй оролцох, холбооны шигшээ багт тамирчин сонгон
шалгаруулж авахад тэмцээний зорилго оршино.
2. Зохион байгуулалт.
Орхон аймгийн Засаг дарга, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Биеийн
тамир, спортын газрын баталсан заавар санхүүжилтээр Монголын Хонхтой
бөмбөгийн холбооноос олон улсын дүрмийн дагуу шүүгчид зохион байгуулна.
3. Тэмцээн явагдах газар, хугацаа.
4. Тэмцээн 2019 оны 06-р сарын 27-28нд Эрдэнэт хотын Биеийн тамир, спортын
газрын Спортын ордонд болно.
5. Тэмцээний оролцох журам.
> Баг нь 4 тоглогч, 1 дасгалжуулагчтай оролцоно.
> Тамирчид жигд хувцас-, нүдний хаалт өвдөг тохойн хамгаалалтай байх ба
10X20 хэмжээтэй 1-9 гэсэн дугаарыг хувцсандаа байрлуулсан байна.
> Харааны чадвар алдалт 50%-ийг нотолсон эмчийн бичиг
> 3x4 хэмжээний цээж зураг 1 ш
> Мандатны үнэ 5000?
> Баг тамирчдын мэдүүлэг албан ёсны тамга тэмдэгтэй байна. Мэдүүлэгийг
2019 оны 6-р сарын 25-аас өмнө FB: tuul pyambuu, nyamaa.suhee
@yahoo.com хаягаар болон Харилцах утас нь: 89894053, 95214038
6. Техникийн зөвлөгөөн мандат олголт.
Багш дасгалжуулагч нарыг оролцуулан 2019 оны 06-р сарын 27-нд 09:00цагт
Эрдэнэт хотын Биеийн тамир, спортын газрын Спортын ордонд болно Техникийн
зөвлөгөөн хийж мандат олгоно.