хөгжил дагуулсан мэдлэг-4 сургалт семинарь
Нийтэлсэн Apr 3, 2019 by Administrator
Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо нь Данийн хараагүйчүүдийн нийгмлэгээс хэрэгжүүлж буй хөгжиж буй орнуудын хараагүйчүүдийн байгууллагыг чадавхжуулах төслийн хүрээнд 2019 оны 04 сарын 1-2-ны өдрүүдэд тус холбооны 21 аймаг, нийслэлийн алслагдсан 2 дүүргийн салбарын дарга, идэвхитэн гишүүд нийт 50 хүнийг оролцуулсан “ХӨГЖИЛ ДАГУУЛСАН МЭДЛЭГ 4” сургалт, семинарийг зохион байгууллаа.
Сургалт, семинарт Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Хөгжлийн Хэлтсийн дарга С.Рэгзэнг, нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн, төр засгаас хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийснээс гадна Хүвь хүнийг хөгжүүлэгч Лектор Г.Мөнгөн, Чила нарын сонирхолтой лекц тавигдлаа.