МСҮТ-ийн 2019 спортын наадам

Нийтэлсэн Mar 28, 2019 by Administrator

МХҮХ-ны дэргэдэх МСҮТ-ийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оюутнуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, бие бялдарыг чийрэгжүүлж, спортын ур чадварыг дээшлүүлэх, мөн хараагүй иргэдийн дунд шинэ тутам хөгжиж буй спортын төрлүүдийг дэлгэрүүлэн хөгжүүлэх зорилготой спортын тэмцээн уралдааныг 2019 оны 3 дугаар сарын 22-27ны хооронд  6 төрлөөр зохион байгууллаа.

Уг тэмцээнээр - Хөнгөн атлетик гүйлтээр 1500м, 800м. /эр, эм/; - Шатар /эр эм/; - Даам /эр эм/; -Showdowm /эр эм/; - Жудо /эр 3 жин эм 2 жин/; - Хонхтой бөмбөг /эр эм/ зэрэг төрлүүдээр 15 багц 68 медалийн төлөө 63 оюутан 5 өдрийн турш өрсөлдөж багийн дүнгээр Эмчилгээний бариа заслын 1-р курс 210 оноогоор тэргүүлж шилжин явах цом мөнгөн шагналаар, эмчилгээ 2-р анги 145 оноо, алжаалын анги 90 оноо, хөгжим гар урлал 70 оноо, хүртээмжит технологи анги 45 оноогоор тус тус шалгарлаа. Тэмцээнд оролцсон баг тамирчдадаа амжилт хүсье.