Одоогоор шинэ зарлал бүртгэгдээгүй байна

олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн үйл ажиллагаа

Нийтэлсэн Mar 14, 2019 by Administrator

2019 оны 3 дугаар сарын 7ны өдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан МХҮХ-ноос эмэгтэй гишүүдэд чиглэсэн сугалаатай бэлэгтэй арга хэмжээг зохион байгуулаа. Энэ арга хэмжээний үеэр Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар LED гэрэлтэй мөн дуут дохио өгдөг зэрэг давуу талтай 200 ширхэг таягийг хандивлах давхар үйл ажиллагаа боллоо. Үйл ажиллагаанд 100 гаруй гишүүд оролцсон бөгөөд МХҮХ-ны ажлын аппарат, соёл урлагийн зөвлөл, эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран зохион байгууллаа.