Одоогоор шинэ зарлал бүртгэгдээгүй байна

УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ

Нийтэлсэн Jan 29, 2019 by Administrator

Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан Монголын Хараагүйчүүдийн Үндэсний  Холбоо нь  хараагүй ахмад  буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Энэ жилийн  сар шиний арга хэмжээнд  “Макс” групп, “Мик даатгал”, “Нью прогресс“ групп, “Алтан тариа, Клем-Монгол олон улсын байгууллага зэрэг байгууллагууд оролцож хараагүй иргэдэд гарын бэлгээ гардуулан, сэтгэлийн дэм үзүүлсэн бөгөөд уг үйл ажиллагаанд 420 иргэн хамрагдсан.   

Уг  хүндэтгэлийн арга хэмжээ нь 2019 оны 01-р сарын 25-ний  өдрийн 11 цагт   Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны төв байранд болсон.

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоотой хамтран ажиллаж байгаа та бүхэнд УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН  ГАХАЙ жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, санасан хэрэг тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг дэвшүүлье