Одоогоор шинэ зарлал бүртгэгдээгүй байна

урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярын үндэсний бөхийн барилдаан

Нийтэлсэн Jan 22, 2019 by Administrator

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо түүний дэргэдэх спортын зөвлөл үндэсний бөхийн холбоотой хамтран 2019 оны 1 дүгээр сарын 21 нд хараагүй иргэдийн дунд "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн уламжлалт барилдааныг зохион явууллаа. Тус барилдаанд 32 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Г.Чулуунсүх түрүүлж Ховд аймгийн Булган сумын харьяат Б.Ганбат үзүүрлэлээ. Мөн шөвгийн дөрөвт Увс аймгийн Улаангом сумын харьяат Я.Очирваань, Дархан-Уул аймгийн харьяат Ш.Оюунбат нар шалгарлаа. Байр эзэлсэн болон оролцсон бүх тамирчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.