Луй Брайлийн мэндэлсний 210 жилийн ой

Нийтэлсэн Jan 21, 2019 by Administrator

2019.01.04-11нд Луй Брайлийн мэндэлсний 210 жилийн ойн хүрээнд МХҮХ нийт гишүүдийнхээ дунд брайль бичгийг сурталчлан таниулахаар 1. "Брайль бичиг миний амьдралд" эссэ бичлэг 2.  Брайль бичиг анхлан суралцагчдын дунд брайлиар  хэн сайн унших болон бичих 3. Брайль марафон 4. Брайль зураг таах 5. Асуулт хариултын "АХА" тэмцээнүүд зохион эхний 3 байрын эздийг шалгарууллаа. 2019 онд брайль марафон тэмцээн 2 дахь удаагаа зохиогдож амжилтыг 6 цаг 30 минут болгон ахиуллаа. Энэ үеэр 40 жилийн ойн хүрээнд хүүхэд, багачуудын дунд хараагүй хүмүүсийн талаар эерэг, зөв ойлголт хандлагыг бий болгох зорилгоор ЕБС-ийн ахлах дунд ангийн сурагчдын дунд “Хараагүй хүний тухай миний бодол” эссэ бичлэгийн уралдааны шилдэг сурагчдын шагналыг гардуулсан. Жилээс жилд зохиогдож байгаа арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож байгаа гишүүддээ талархлаа илэрхийлье.

Энэ арга хэмжээний үйл ажиллагааг  TV-5, TV-9 телевизүүдээр нэвтрүүлэн сурталчлан ажиллалаа.