караоке

Нийтэлсэн Jan 2, 2019 by Administrator

Мэдээлэл.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны нөхөн сэргээх төвөөс санаачлан уралгаар сэтгэл засах үйлчилгээний хүрээнд хараагүй иргэдийн дунд караоке дуун цэнгүүнийг зохион байгууллаа.
Тэмцээний зорилго хараагүй иргэдийн авъяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх, 2019 онд 50 жилийн ойгоо тэмдэглэх “Цацрал” чуулгын уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлэхэд оршиж байв.
Тэмцээнийг МУГЖ Ч.Амаржаргал, МУГЖ с.хүрэлбаатар, МУСТА Ж.Эрдэнэдалай нар шүүн явууллаа.
Тэмцээнд 37 оролцогч оролцсноос МСҮТ-ийн оюутан Есүйдэй 1-р байр бэст 13 төвийн ажилтан Өлзий-Орших 2-р байр мөн тус төвийн ажилтан Болортунгалаг нар 3-р байр эзэллээ.
Нөхөн сэргээх төвийн анхны хөрөнгө болох караоке машин телвизор зэргийн санхүүжилтийг “Минт” группын хамт олон шийдвэрлэн өгч, тэмцээний шагнал болох 100000 төгрөгийг “Их хөлгөний уламжлалыг хадгалах төв”-ийн их багш Түвдэн лам Гялмой хандивласан болно.
Тэмцээн зохион байгуулахад хамтран оролцсон нийт хүмүүсдээ чин сэтгэлийн талархал илэрхийлж шинэ ондоо эрүүл энх, эрч хүчээр дүүрэн байхыг хүсье.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны нөхөн сэргээх төвийн захирал Ч.Дэлгэрмаа.