Эссэ бичлэгийн уралдааны хариу

Нийтэлсэн Jan 2, 2019 by Administrator

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо үүсэж хөгжсөний 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хүүхэд, багачуудын дунд хараагүй хүмүүсийн талаар эерэг, зөв ойлголт хандлагыг бий болгох зорилгоор ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Хараагүй хүний тухай миний бодол”эссэ бичлэгийн уралдааныг зарлаж шилдэг эссэнүүдийг тодрууллаа. Энэхүү уралдаанд Нийслэлийн 7 дүүргийн 21 сургууль, хөдөө орон нутгийн 10 аймгийн 23 сургуулийн нийт 253 эссээ ирсэн бөгөөд сурагчдаа идэвхитэй оролцуулсан бүх сургуулиудын хамт олон, багш нар, эцэг, эхчүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн уг уралдааныг нийтэд зарлан түгээхэд дэмжин хамтран ажилласан Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Монголын сурагчийн Холбооны хамт олонд талархал илэрхийлье.
Дунд ангийн сурагчдын дундаас:
I байр:
Дархан-Уул аймгийн 15-р сургуулийн 8г ангийн сурагч
Ганбат овогтой Уранчимэг
II байр:
Нийслэлийн 79-р сургуулийн 6е ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ
III байр
Нийслэлийн 52-р сургуулийн 9д ангийн сурагч Б.Энэрэл
Тусгай байр
Нийслэлийн 52-р сургуулийн 9г ангийн сурагч Энхсайханы Хүслэн

Ахлах ангийн сурагчдын дундаас:
I байр:
Нийслэлийн 84-р сургуулийн 11г ангийн сурагч Болортунгалаг
II байр
Булган аймгийн Булган сумын “Эрдмийн өргөө цогцолбор” сургуулийн 10А ангийн сурагч Б.Гүнтөгс
III байр
Нийслэлийн 18-р сургуулийн 12б ангийн сурагч Т.Пол
Тусгай байр
Нийслэлийн 84-р сургуулийн 10г айнгийн сурагч М.Бат-Оюун

Эссээ ирүүлсэн бүх хүүхдүүддээ баярлалаа. Бид та бүхнээс ирүүлсэн шинэ санаа, санаачлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллах болно.
Мөн түүнчлэн Шалгарсан эссээнүүдийш радио, телевиз, МХҮХ-ны дэргэдэх Best FM 98.5 радио болон тус холбооны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх бөгөөд эссээ ирүүлсэн бүх сурагчид руу талархалын хуудас илгээх болно.