хүний эрхийн өдөр
Нийтэлсэн Dec 11, 2018 by Administrator
Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр Олон улсын хүний эрхийн өдөр болдог. Энэ өдөр хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн эл өдрийг "Олон улсын хүний эрхийн өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 70 дах жилтэйгээ золгож байна.
Энэ жил " Хүний эрхийг дархлаажуулъя, та ч гэсэн эрхээ хамгаал гэсэн уриатайгаар болж байна. Энэхүү өдрөөр МХҮХ нийт гишүүдээ төлөөлж төрийн болон төрийн бус байгууллагатай дуу хоолойгоо нэгтгэсэн оролцлоо.