спортын тэмцээн уралдаан

Нийтэлсэн Dec 10, 2018 by Administrator

МХҮХ-ны 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тус холбоо дэргэдэх спортын зөвлөлөөс  2018 оны 12 дугаар сарын 07-ноос 09ны хооронд спортын уралдаан тэмцээн зохион байгууллаа.
Уг уралдаан шатар, 100 буудалт даам, гар барилдаан,  showdawn-ны төрлөөр тус бүр эрэгтэй, эмэгтэй гэсэн ангилалаар явагдлаа.
энэхүү тэмцээнд давхардсан тоогоор 80 гаруй тамирчид оролцон хурд хүч авхаалж самбаа оюун ухаан сорин өрсөлдснөөс шатрын эрэгтэй Г.Гончигдорж алт, Д.Зоригт мөнгө, Д.Болдбаатар хүрэл, эмэгтэй Дархан-Уул аймгийн тамирчин Ц.Орхон алт, Г.Туул мөнгө, Баянтөгс хүрэл, 100 буудалт эрэгтэй Д.Ганбат алт, Цагаанхүү мөнгө, Ш.Нэргүй, эмэгтэй Долгорсүрэн алт, Б.Нямдулам мөнгө, Б.Хашцэцэг, гар барилдааны эрэгтэй Баянжаргал алт, Б.Лхагвасүрэн мөнгө, Б.Бат-Эрдэнэ хүрэл, эмэгтэй Л.Туруунаа алт, Д.Отгонтунгалаг мөнгө, Б.Хашцэцэг хүрэл, showdawn эрэгтэй Тайванжаргал алт, Б.Бат-Эрдэнэ мөнгө, Ц.Булган хүрэл, эмэгтэй Б.Сарантуяа алт, Б.Энхмандах мөнгө, Баянтөгс хүрэл  медалийг хүртлээ.
тэмцээнийг хамтран зохион байгуулсан Монголын шатрын холбоо, Монголын пара гар барилдааны холбоонд талархал илэрхийлье