Баярын хурал, концерт

Нийтэлсэн Oct 23, 2018 by Administrator

Баярын хурал, концерт

МХҮХ-ны 40 жилийн ойн арга хэмжээ нь баярын хурал, концерт гэсэн 2 хэсгээс бүрдсэн үйл ажиллагаа 2018 оны 10 дугаар сарын 15ны өдөр “Улаанбаатар” чуулгын концертын их танхимд боллоо. Уг хурлыг МХҮХ-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл нээж үг хэллээ. Хуралд ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг, БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Баярсайхан, ЭМ-ийн дэд сайд А.Бямбасүрэн нарын төрийн албаны хүмүүс, зарим олон улсын байгууллага болон хөдөө орон нутгийн төлөөлөгчид оролцож мэнчилгээ дэвшүүлсэн. Энэ үеэр төрийн болон төрийн бус байгууллагын одон шагналаар  17 хүнийг шагнасан. Хурлын дараа “Хурд” хамтлаг, МУГЖ Чингис хаан” хамтлагийн ахлагч Т.Жаргалсайхан, Ч.Амаржаргал, С.Хүрэлбаатар, МУСТА Сөрөлт, Түмэн-Өлзий, дуучин Баярцэнгэл, харааны бэрхшээлтэй бяцхан дууч Бат-Энгүүн нар ороллцож ая дуугаа өргөлөө