Одоогоор шинэ зарлал бүртгэгдээгүй байна

МХҮХ-ны урилгаар Оросын холбооны улсын Хараагүйчүүдийн холбооны төлөөлөгчид айлчлан ирлээ

Нийтэлсэн Sep 28, 2018 by Administrator

Оросын холбооны улсын Хараагүйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч хатагтай Лидия Абрамова, нөхөн сэргээх төвийн орлогч дарга Маргарита Сорокина, нөхөн сэргээх төвийн багш Михаил Косарев нар 2018 оны 09 сарын 25-27 ний өдрүүдэд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ-ийн урилгаар айлчилан ирж холбооны удирдлага, УЗ-ийн гишүүд, гишүүдтэй уулзаж Оросын хараагүйчүүдийн байгууллагын өнөөгийн байдал үйл ажиллагаа Оросын харааагүй иргэдийн аж амьдралын талаар мэдээлэл өгч санал солилцлоо. Мөн МХҮХ ТТБ болон Оросын холбооны улсын хараагүйчүүдийн байгууллагын цаашидийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр ярилцлаа.