Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 65

Warning: ini_set(): Headers already sent. You cannot change the session module's ini settings at this time in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 128

Warning: session_name(): Cannot change session name when headers already sent in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 130

Warning: session_start(): Cannot start session when headers already sent in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 131

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php:65) in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 132
дэлхийн хараагүйчүүдийн холбооны ази номхон далайн бүсийн чуулган МХҮХ

дэлхийн хараагүйчүүдийн холбооны ази номхон далайн бүсийн чуулган

Нийтэлсэн Sep 20, 2018 by Administrator

Монгол Улсад анх удаа болж буй Дэлхийн хараагүйчүүдийн холбооны Ази, Номхон далайн бүсийн дунд хугацааны чуулган зохион байгууллагдлаа.
Монгол Улс, БНХАУ, БНСУ, Филлипин, Малайз, Австрали зэрэг Ази, Номхон далайн бүсийн 17 орны 180 гаруй төлөөлөгч оролцож буй уг чуулганы нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг оролцож, Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, хөгжлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцуулж үг хэлсэн юм.
Тэрбээр Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг 2009 онд соёрхон баталсан, Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулийг уг конвенцийн агуулгад нийцүүлэн, хөгжлийн агуулгаар баяжуулж, 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болгон шинэчлэн баталж хэрэгжүүлж байгааг дурдаад ХНХЯ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хөгжил, эрх, оролцоог хангах, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, салбар дундын зохицуулалтыг сайжруулах, хууль тогтоомж, бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хөрөнгө санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр багагүй арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд хэвийн оролцох боломжийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сурах, хөгжих үйлчилгээ үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зэрэг томоохон асуудлыг тусган ажил хэрэг болгож буйг хэллээ.
Мөн Засгийн газраас бүс нутгийн хэмжээнд загвар болохуйц олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаад хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг хариуцсан салбар дундын зохицуулалтыг боловсронгуй болгох, бүхий л салбарын бодлого, үйл ажиллагаанд уялдуулан хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий сайдаар ахлуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөл, УИХ, Засгийн газрын шийдвэрээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулсныг онцгойлон дурдаад энэ онд тус яамнаас Үндэсний статистикийн хороотой хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим мэдээллийн сан байгуулах хүрээнд хөгжлийн бэрхшээлийг тодорхойлдог эрүүл мэндийн загвараас нийгмийн загварыг чухалчлан, Вашингтон группын богино асуулгыг улс орныхоо онцлогт нийцүүүлэн ашиглахаар бэлтгэж байгааг чуулганд оролцогчдод дуулгалаа.
УИХ 2015 онд “Хараагүй, харааны бэрхшээлтэй, эсхүл хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгох тухай” Марракешийн гэрээг соёрхон баталсан бөгөөд гэрээг хэрэгжүүлэх хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд брайль хэвлэл, захидал, 10 кг хүртэлх илгээмжийг үнэ төлбөргүй хүргүүлэх зэрэг асуудлыг тусган хэрэгжүүлж буй юм. Түүнчлэн хараагүй иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах зорилгоор Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хотлайн утасны үйлчилгээг бий болгох, текстийг яриа руу хөрвүүлэх программ хангамжийг нэвтрүүлэх техник, технологийг бий болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа С.Чинзориг сайд хэлсэн үгэндээ онцлоод “Өнөөдөр Монгол Улсад зохион байгуулж буй энэхүү олон улсын чуулган нь Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ололт амжилт, туршлага сургамжийг хэлэлцэн, цаашид бидний ажилд хэрэгтэй олон шинэлэг санааг өгнө гэж үзэн, Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч, санхүү, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаа билээ.
Түүнчлэн Монгол Улс, манай Засгийн газрын үйл ажиллагааг олон улсад сурталчлах томоохон боломж гэж харж байгаа. Манай улс ирэх онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах” асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн дөрөвдүгээр их хурлыг эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж байна. Олон улсын энэхүү их хурал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг чухалчилж "Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь" гэсэн сэдвийн дор болох бөгөөд Ази, Номхон далайн бүсийн орнуудаас 200 гаруй төлөөлөл оролцоно. Бид энэхүү их хурлыг зохион байгуулахад ихээхэн ач холбогдол өгч, бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байна. Та бүхнийг ч бас ирэх онд манай оронд дахин хүрэлцэн ирж, энэхүү хуралд оролцох боломжтойг дуулгахад таатай байна” хэмээсэн юм.
Чуулганы нээлтэд зориулан Дэлхийн хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч Фредрик Шройдер, Ази, Номхон далайн бүсийн ерөнхийлөгч Мичико Табата, Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл нар мөн үг хэллээ.
Дэлхийн хараагүйчүүдийн холбоо 253 сая хараагүй хүмүүсийн эрх ашгийн төлөө, тэдэнд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхийн төлөө ажилладаг, эгнээндээ 180 гаруй улсыг багтаасан том байгууллага юм байна. Тус холбооны ерөнхийлөгч Фредрик Шройдерын хэлснээр хорин жилийн өмнө технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах ямар ч боломж байгаагүй гэнэ. Гэтэл одоо ухаалаг утас гэхчилэн арав хорин жилийн өмнө төсөөлөхөд ч бэрх байсан зүйлс энгийн хэрэглээ болон нэвтэрсэн нь хараагүй хүмүүст ихээхэн боломжийг олгож буй аж.
Түүний хэлснээр дэлхийн олон улс орон хараагүй хүмүүст боловсрол олгохын үнэ цэнийг төдийлөн ойлгохгүй тэдэнд халамж хэрэгтэй гэдэг талаас нь ойлгодгийг шүүмжлээд ДХХ хэдэн жилийн өмнө “Унших эрх” кампанит ажлыг зохион байгуулж НҮБ-д хандсанаар Монгол Улсын нэгдэн орсон Марракешийн гэрээг соёрхон батлуулснаар хараагүй хүмүүст зориулсан хэвлэмэл материал, ном сурах бичгийн хүртээмжийг сайжруулах, энэ тал дээр улс орнууд өөрийн бололцоо боломжид таарсан арга хэмжээг авахад түлхэц болсон гэв. Тэрбээр “Энэ гэрээнээс өмнө тухайлбал, АНУ-д байгаа хүмүүст брайль үсгээр хэвлэсэн номыг Канад, Австрали зэрэг англи хэлтэй цөөн улсаас захиалж авах л боломж байсан. Марракешийн гэрээнд одоогоор 40 гаруй улс нэгдээд байгаа бөгөөд эдгээр улс хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүсийн унших эрхийг хангахад анхаарч байна гэсэн үг юм. Түүнчлэн техник технологи хөгжиж буй өнөө цагт брайль үсэг бүхий цахим хэрэгслийг хямд өртгөөр үйлдвэрлэх боломжийг ч хайж байгаа. Үүний үр дүнд Австрали хараагүй хүмүүст зориулсан “Орбит уншигч”-ийг 500 ам.долларын өртгөөр үйлдвэрлэж эхэлсэн. АНУ-д брайлийн нэг ном бараг 500 ам.доллар хүрдэг байсан бол “Орбит уншигч”-аар хэдэн зуун номыг ч уншиж болох сайн талтай. Улмаар энэ зах зээлд өрсөлдөөн бий болж үнэ илүү буурах боломж байгаа гэж бид бодож байна” хэмээгээд хараагүй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт, тэдэнд тэгш боломж олгох орчныг бий болгохд улс орнууд анхаарах учиртайг онцлон дурдсан.
Энэ удаагийн чуулган “Дэлхийн хараагүй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудал, боломж”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц-Тогтвортой хөгжлийн зорилт 2030”, “Марракешийн гэрээнд нэгдэх болон уг гэрээний хэрэгжилтийг хангах талаар бүсийн хэмжээнд хийж буй нөлөөллийн ажлууд”, “Гэрээнд нэгдэх ба Монгол Улсын туршлага”, “Хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлт” сэдвээр нэгдсэн хуралдаан хийж, “Хараагүй иргэдэд зориулсан мэдээллийн технологийн дэвшил”, “Шийдвэр гаргах түвшин дэх оролцоо”, “Хараагүй иргэдийн нөхөн сэргээлт”, “Хүртээмжтэй орчин ба хүртээмжтэй аялал жуулчлал”, “Хүртээмжтэй цахим орчин” зэрэг сэдвээр салбар хуралдаануудыг зохион байгуулж гурван өдрийн турш хуралдсан юм.