МУГЗ С.Баатарсүхтэй уулзалт зохион байгууллаа.

Нийтэлсэн Sep 7, 2018 by Administrator

МХҮХ-ны дэргэдэх нөхөн сэргээх сургалтын төвөөс зохин байгуулагддаг  "Гэгээрэх цаг” уулзалтаар эх орныхоо өнцөг булан бүрт амжилттай ажиллаж хөдөлмөрлөж байгаа эрдэмтэн мэргэд уран бүтээлчдийг урин ирүүлж  тэдний арвин баялаг туршлага мэдлэгээс хуваалцдаг билээ.

2018 оны 6-р сарын 8-ны өдөр Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн хөгжмийн зохиолч, гитарчин,  С. Баатарсүхтэй уулзалт ярилцлага хийж түүний уран бүтээлээс хамтдаа дуулж хөгжимдөн зочиндоо төдийгүй хожуу хараагүй болсон иргэдэд сэтгэлийн урам дэм бэлэглэлээ.

Учир нь С.Баатарсүх гуайн хувьд нүдний даралт өвчнөөр сул хараатай болсон билээ. Мөн түүнчлэн гэгээрэх цаг уулзалтын 2 дахь хэсэгт  Дуу хөгжимд дур сонирхолтой ахмадуудын концертыг тоглолоо. Концертонд нийт 20 ахмадууд оролцсон бөгөөд  Дээрх уран бүтээлч  ахмадуудадаа эрхэм та бүхний бэлэглэсэн нэхмэл бүтээгдхүүн, аяга сүү зэргээр гарын бэлэг барилаа.