Одоогоор шинэ зарлал бүртгэгдээгүй байна

дэлхийн хараагүйчүүдийн холбооны ази номхон далайн бүс нутгийн чуулган

Нийтэлсэн Sep 6, 2018 by Administrator

Манай холбоо нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахаар улс бүс тив дэлхийн ижил төстэй байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажилладаг. Үүний  нэг томоохон жишээ нь Дэлхийн Хараагүйчүүдийн Холбооны Ази Номхон далайн бүсийн  чуулган 4 жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн  чуулган нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 2018 оны 9  сарын 09-12-ны өдрүүдэд “ Нoliday inn” зочид буудалд зохион байгуулагдах гэж байгаа болно.
Уг чуулга уулзалтанд дэлхийн хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч болон, Ази номхон далайн бүсийн 18  улсын хараагүйчүүдийн байгууллагын удирдлага,  хараагүйн чиглэлээр үйл ажилагаа явуулдаг олон улсын байгууллагын төлөөлөл 116 гаруй   зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж дотоодын 80 гаруй  гишүүн  оролцох юм. Чуулганы үеэр Хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, шийдвэр гаргах  төвшин дэх  оролцоо, Ази далайн  бүсийн  тогтвортой байдал гишүүн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа, Хөгжлийн  бэрхшээлтэй хүний  эрхийн тухай конвенц тогтвортой хөгжлийн зорилт 2030, Маракешийн гэрээний хэрэгжилтийн   талаар, Хараагүй иргэдэд  зориулсан  мэдээлэлийн технологийн дэвшил, Хараагүй иргэдийн нөхөн сэргээлтийн  талаар гэх мэт олон сэдэвүүд яригдах юм.
Мөн түүнчлэн уг хуралд Монгол улсын ерөнхий сайд У. Хүрэлсүх,  ХНХ-ын сайд Чинзориг болон албаны 30 гаруй хүмүүс уригдан оролцож монгол улс Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хэрхэн анхаарал хандуулж байгаа талаар мэдээлэл хийхийн зэрэгцээ төрийн 2дахь шатлалын нэгжид үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын  мэргэжилтнүүд  оролцон хараагүй иргэдэд зориулсан тусгай үйлчилгээ гэж юу болох, дэлхийн улс орнуудын төр засгийн зүгээс уг үйлчилгээг хэрхэн  хүргэдэг талаар  мэдлэг хуримтлуулах, манай улсын хараагүй иргэдээс хот хөдөөгийн 100 гаруй төлөөлөл оролцож дэлхийн сайн  туршлагаас суралцан монголын хараагүй иргэдийн амьдралд бодитоор нэвтрүүлэх сайхан боломж бүрдэж байгаа болно.
ДЭЛХИЙН ХАРААГҮЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ
АЗИ  НОМХОН   ДАЛАЙН БҮСИЙН ХАРААГҮЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН
Монгол улс  Улаанбаатар хот                                                                    2018 он 9 сарын 9-12 өдөр
ХӨТӨЛБӨР
9 сарын 9-ний өдөр
 9:00-12:00 Дэлхийн хараагүйчүүдийн холбоо /ДХХ/-ны Ази номхон далайн бүс /АНДБ/-ийн удирдах зөвлөлийн хурал  
12:00-14:00 Үдийн  хоол
14:00-17:30 Эмэгтэйчүүдийн форм
Чиглүүлэгч : Judy Small /АНДБ-ийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга  Шинэ Зеланд улс/
Илтгэгч  1:  Д.Гэрэл /ДХХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн, АНДБ-ийн  удирдах зөвлөлийн гишүүн,  Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо /МХҮХ/-ны  ерөнхийлөгч/
Илтгэгч   2: Martine Able /ДХХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Шинэ Зеланд улсын  Окланд мужийн  засгийн газрын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн зөвлөх/
Илтгэгч  3: Nantanoot Suwannawut  /ДХХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн, АНДБ-ийн  удирдах зөвлөлийн гишүүн, Тайландын боловсролын яамны тэгш хамруулах  боловсрол хариуцсан ажилтан/  
15:30-16:00 Цайны завсарлага
9-сарын 10-ны өдөр
8:00-8:30  Бүртгэл
8:30-9:00 Нээлт
У. Хүрэлсүх  /Монгол улсын ерөнхий сайд/
С. Чинзориг /Монгол улсын  Хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайд/
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга-ын илгээлт
Fredric Schroeder  /ДХХ-ны ерөнхийлөгч/
Michiko Tabata  /ДХХ-ны АНДБ-ийн  ерөнхийлөгч/
Д. Гэрэл /ДХХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн, АНДБ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, МХҮХ-ны  ерөнхийлөгч/
9:00-10:30  Нэгдсэн хуралдаан  
Чиглүүлэгч: Д. Гэрэл /ДХХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн, АНДБ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, МХҮХ-ны  ерөнхийлөгч/
Илтгэгч 1:  Хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайд С. Чинзориг
Монгол улсын төрөөс хараагүй хөгжлийн  бэрхшээлтэй  иргэдийн талаар авч хэрэгжүүлж байгаа  бодлого үйл ажиллагаа  өнөөгийн  байдал
Илтгэгч 2: Fredric Schroeder  /ДХХ-ны ерөнхийлөгч/
Дэлхийн хараагүй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудал, боломж
Асуулт хариулт
10:30-11:00 Цайны завсарлага   
11:00-12:00 Нэгдсэн хуралдаан:  Дэлхийн Хараагүйчүүдийн Холбооны Ази  Номхон   Далайн бүсийн  үйл ажиллагааны   тайлан
Чиглүүлэгч:  Michiko Tabata   / ДХХ-ны АНДБ-ийн  ерөнхийлөгч/
Илтгэгч 1: Michiko Tabata  / ДХХ-ны АНДБ-ийн  ерөнхийлөгч/  
Илтгэгч 2: Neil Jarvis /АНДБ-ийн санхүүч/
Илтгэгч 3:  Wang Yongcheng  /АНДБ-ийн Хараагүйчүүдийн  массажийн  хорооны   дарга/
Илтгэгч 4: Judy Small /ДХХАНДБ-ийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга/
Илтгэгч 5:  Jason Ho /ДХХАНДБ-ийн залуучуудын зөвлөлийн дарга/
Илтгэгч 6: Chong Chan-Yau   /ДХХАНДБ-ийн зүүн хойд дэд бүсийн дарга/
Илтгэгч 7;  Nantanoot Suwannawut  /ДХХАНДБ-ийн зүүн өмнөд дэд бүсийн дарга, АНДБ-ийн  удирдах зөвлөлийн гишүүн/                                         
Илтгэгч 8;  Bill Jolley /ДХХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн, АНДБ-ийн  удирдах зөвлөлийн гишүүн/
12:00-13:30 Үдийн  хоол     
13:30-15:30 Ази  Номхон Далайн бүсийн  гишүүн  орнуудын хараагүй иргэдийн өнөөгийн байдлын талаархи тайлан илтгэл    
Чиглүүлэгч:  Michiko Tabata /ДХХ-ны АНДБ-ийн  ерөнхийлөгч/
 
1.    Австрали
2.    Хятад
3.    Хонг Конг
4.    Япон
5.    Солонгос
6.    Лаос  
7.    Малайз
8.    Монгол  
9.    Мъянмар
10.    Шинэ Зеланд
11.    Филиппин
12.    Тайланд
13.    Вьетнам
14.    Хойд Солонгос  

15:30-16:00  Цайны завсарлага
16:00-17:30 Дэд бүсийн зөвлөлийн хурал     
     1. Зүүн хойд азийн бүс  /хурлын өрөө 4/    
    2. Зүүн өмнөд азийн бүс /хурлын өрөө 5/     
    3. Номхон далайн бүс     /хурлын өрөө 3/
18:30-21:00 Хүндэтгэлийн хүлээн  авалт
9 сарын 11-ны өдөр
9:00-10:30  Нэгдсэн  хуралдаан:  /АНДБ-ийн   ерөнхий  нарийн бичгийн даргын сонгууль/
Чиглүүлэгч: Michiko Tabata   /ДХХ-ны АНДБ-ийн  ерөнхийлөгч/
10:30-11:00 Цайны завсарлага   
11:00-12:30 Нэгдсэн хуралдаан: /Хөгжлийн  бэрхшээлтэй хүний  эрхийн тухай конвенц тогтвортой хөгжлийн зорилт 2030/
Чиглүүлэгч: Martine Able-Willamson /ДХХ-ны  НҮБ-ийн нөлөөллийн хорооны дарга/
Илтгэгч   1: Monthian Buntan /Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн  тухай  конвенцийн хорооны гишүүн Тайландын парламентын гишүүн Тайландын хараагүйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч /
Илтгэгч 2: Jose Maria Viera /ДХХ-ны  гүйцэтгэх захирал/
Илтгэгч  3: Florence / ДХХ-ны  хүний эрхийн бодлогын зөвлөх /  
ХБХ-ий эрхийн тухай конвенц, тогтвортой хөгжлийн зорилт
12:30-14:00 Үдийн  хоол     
14:00-15:30 Нэгдсэн  хуралдаан: /Маракешийн гэрээнд нэгдэх болон тус гэрээний хэрэгжилтийг хангах талаар бүсийн хүрээнд хийгдэж буй нөлөөлөл/
Чиглүүлэгч: Bill Jolley /ДХХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн, АНДБ-ийн  удирдах зөвлөлийн гишүүн, Австралын хараагүйчүүдийн төлөө сангийн удирдах зөвлөлийн гишүүн/
Илтгэгч 1: Paolo  WIPO / Дэлхийн оюуны өмчийн газрын  гэрээ  хариуцсан ажилтан/
Илтгэгч  2: Neil Jarvis /ДХХАНДБ-ийн маракешийн гэрээ хариуцсан ажилтан/
Илтгэгч 3: Bill Jolley /Д ХХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн, АНДБ-ийн  удирдах зөвлөлийн гишүүн /
Маракешийн гэрээг хэрэгжүүлж буй Австрали улсын туршлага
15:30-16:00 Цайны завсарлага  
16:00-17:30  Салбар хуралдаан 1 /Хараагүй иргэдэд  зориулсан  мэдээлэлийн технологийн дэвшил/
Чиглүүлэгч: Nantanoot Suwannawut  /ДХХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн, АНДБ-ийн  удирдах зөвлөлийн гишүүн, Тайландын боловсролын тэгш хамруулах  боловсрол хариуцсан ажилтан/                                      
Илтгэгч 1: Thomas Bryan /Шинэ Зеландын хараагүйчүүдийн байгууллагын   технологи хариуцсан ажилтан/
Илтгэгч  2: Ruoxi Ran /Дэлхийн вэбийн консерциумын хүртээмжтэй цахим хуудас хариуцсан инженер/
Илтгэгч 3: Kevin Chow /Хонгконгын хараагүйчүүдийн холбооны мэдээлэл технилогийн зөвлөх мэргэжилтэн/
Салбар хуралдаан 2  /Шийдвэр гаргах түвшин дэх оролцоо/
Чиглүүлэгч: Д.Гэрэл /ДХХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн, АНДБ-ийн  удирдах зөвлөлийн гишүүн,  МХҮХ-ны  ерөнхийлөгч/
Илтгэгч 1: Ekkamol Phaetthayanan /Тайланд улсын хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн зөвлөх/
Илтгэгч 2: Choi Dong Ic /Солонгос улсын Харааны бэрхшээлтэй иргэдийн Siloam байгууллагын ерөнхий захирал/
Солонгос улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар хэрэгжүүлж буй хууль эрх зүй ба нөлөөллийн үйл ажиллагаа
Илтгэгч 3:  З.Болдсайхан /МХҮХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт үйлдвэрийн захирал/
Монгол улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шийдвэр гаргах түвшний оролцоонд гарч буй ахиц
Илтгэгч 4: Martine Abel Williamson \ДХХ-ны удирдах зөвлөлийн гишүүн/
Шинэ Зеланд улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн яамны талаар
9 сарын 12-ны өдөр
9:00-10:30   Нэгдсэн хуралдаан:  Хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлт
Чиглүүлэгч . Chong Chan-Yau /Хонгконгийн хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч/
Илтгэгч 1:  Suthat Emyaem /Тайландын хараагүйчүүдийн байгуууллагын хөдөлмөр эрхлэлт хариуцсан   ажилтан/
ХАА-н салбарт хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлт
Илтгэгч 2:   Takehito Ito /Японы хараагүйчүүдийн холбооны хөдөлмөр  эрхлэлт хариуцсан ажилтан/
Хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн  талаархи судалгаа
Илтгэгч 3: Ron Hooton /Австралийн “Алсын хараа” байгууллагын гүйцэтгэх захирал/
Илтгэгч 4: Jason Ho /Хонгконгийн хараагүйчүүдийн холбооны санхүүч/, Chiu Chi-wun \Мэргэжлийн боловсролын төвийн захирал\
Хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, тэдний цаашдын ахиж дэвших боломж, ажлын байран дахь ур чадвар
10:30-11:00 Цайны завсарлага
11:00-12:30 Салбар  хуралдаан 1 /Хараагүй иргэдийн нөхөн сэргээлтийн  талаар/
Чиглүүлэгч:  Мичико Табата /Дэлхийн Хараагүйчүүдийн Холбооны Ази Номхон Далайн бүсийн  ерөнхийлөгч/
Илтгэгч  1: Arnt Holte  / Норвегийн хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч/
Илтгэгч  2: Ron Gardner /Америкийн  Юта мужийн хараагүйчүүдийн   холбооны удирдах зөвлөлийн гишүүн/  
Илтгэгч 3: Thomas Bryan /Шинэ зеландын хараагүйчүүдийн холбоо/
Илтгэгч  4:  Butch Robredo /Филипины хараагүйчүүдийн холбооны  ерөнхийлөгч/
Салбар  хуралдаан 2  /Хүртээмжтэй орчин ба хүртээмжтэй аялал жуулчлал/
Чиглүүлэгч:  Martine Abel Williamson \ДХХ-ны удирдах зөвлөлийн  гишүүн/
Илтгэгч  1: Chong Chan Yau \Хонгконгийн хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч\
Хараагүй иргэдийн бие даан аялан жуулчлах боломжийг нэмэгдүүлэх нь
 Илтгэгч  2:  Martine Abel Williamson /ДХХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, орчны ба тээврийн хэрэгслийн хүртээмж, хүртээмжтэй аялалыг дэмжих хорооны дарга/
Салбар хуралдаан 3 /хүртээмжтэй вэб сайт/ хэлэлцүүлэг
Чиглүүлэгч: Ruoxi Ran /Дэлхийн вэбийн консерциумын хүртээмжтэй цахим хуудас хариуцсан инженер/
12:30-14:00     Үдийн  хоол     
14:00-15:30     Нэгдсэн хуралдаан: /АНДБ-ийн  тогтвортой байдал гишүүн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа/
Чиглүүлэгч:  Michiko Tabata /ДХХ-ны АНДБ-ийн ерөнхийлөгч/
15:30-16:00  Цайны завсарлага
16:00-17:30     Хаалтын үйл ажиллагаа /Чуулганаас гарах тунхаг бичгийн танилцуулж батлах/
Чиглүүлэгч: Michiko Tabata /ДХХ-ны АНДБ-ийн  ерөнхийлөгч/
Jason Ho /Хонгконгийн хараагүйчүүдийн холбооны санхүүч/, Chiu Chi-wun /Мэргэжлийн боловсролын төвийн захирал/
Д. Гэрэл /ДХХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн, АНДБ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, МХҮХ-ны  ерөнхийлөгч/
Bill Jolley /ДХХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн, АНДБ-ийн  удирдах зөвлөлийн гишүүн, Австралын    хараагүйчүүдийн  төлөө  сангийн удирдах зөвлөлийн гишүүн/    
 Nantanoot Suwannawut  /ДХХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн, АНДБ-ийн  удирдах зөвлөлийн гишүүн, Тайландын боловсролын тэгш хамруулах  боловсрол хариуцсан ажилтан/