баруун бүсийн чуулга уулзалт
Нийтэлсэн Jun 27, 2018 by Administrator
МХҮХ, Данийн төслийн хүрээнд 2018,06,10-2018,06,22 хугацаанд баруун аймгуудаар сургалт семинарь зохион байгууллаа
2018.06.11нд МХҮХ Говь-Алтай аймагийн төр захиргааны байгууллагуудын дарга, ажилтан албан хаагчдад хөгжлийн бэрхшээлийн талаар зөв ойлголтыг өгөх хандлагын сургалт буюу DET-ийн сургалтаа амжилттай хүргэлээ.
МХҮХ Дани Улсын хараагүйчүүдийн холбоотой хамтарсан төслийн хүрээнд 2018,06,11-2018,06,22ныг хүртлэх хугацаанд баруун бүсийн аймгуудын салбар зөвлөлтэй хамтран "Төсөв зохиох үйл явцад хараагүй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь" сэдэвт сургалт уулзалтыг зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудад ажиллаж тухайн аймаг орон нутагт амьдарч буй хараагүй иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн холбогдох төр захиргааны байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүдэд уламжлахаас гадна ХБХ-ний эрхийн хуулийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хувь хүний хөгжлийн сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.