УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫ УДИРДАМЖ

УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫ УДИРДАМЖ УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо болон Спортын зөвлөл хамтран Үндэсний бөхийн барилдааныг зохион явуулах гэж байна. Уг барилдааны зорилго нь: Хараагүй иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх хөдөлгөөний дутагтлаас сэргийлэх, нийтийн биеийн тамирыг сурталчилах, монгол бөхийн спортыг хараагүй иргэдийн дунд түгээн дэлгэрүүлэхэд оршино. Журам 1. Үндэсний бөхийн барилдаанд МХҮХ-ны гишүүд оролцоно. 2. Үндэсний бөхийн барилдаанд 32 бөх барилдах бөгөөд 1,2-ын даваа насны эрэмбийн дагуу оноолтоор явагдана. 3. 3 давж шөвгөрсөн 4 бөх тойргийн журмаар барилдаж 1,2,3–р байрыг эзэлсэн бөхчүүдэд шагнал олгоно. Мөн даваа бүхэн үнэлгээтэй байна. 4. Бүртгэл 2019 оны 01-р сарын 21-ний 12:00 цаг хүртэл явагдана. 5. Бөхийн барилдаан 2019 оны 01-р сарын 21-ний өдрийн 14:00 цагаас Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалтын Үйлдвэрийн Соёлын танхимд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг: 96875555

3үеийн уулзалт

Нийтэлсэн May 22, 2018 by Administrator

МХҮХолбооны 40 жилийн ойг тохиолдуулан хийгдэж байгаа ажлын хүрээнд 3 үеийн уулзалтыг 2018 оны 5 дугаар сарын 18нд зохион байгууллаа.

Тус уулзалтанд холбооны үе үеийн удирдлагууд болон ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон 200 шахам гишүүд  оролцлоо. Тэд тус байгууллагын түүхэн замналаас дэлгэрэнгүй ярьж ая дуугаа өргөв. МХҮХ-ны түүхэн замнал одоогоос бараг 60–аад жилийн тэртээ эхэлсэн бөгөөд түүхийн багагүй бэрхшээлтэй үеийг даван туулсныг ахмад дунд үеийхэн дурсан ярьж тэдний үйл хэргийг нэр төртэй үргэлжлүүлж байгаа залуу үеийхэн өөрсдийн амжилт бүтээлээс сонирхуулж ярилаа.