МХҮХ-НЫ УРЛАГИЙН ИХ НААДМЫН УДИРДАМЖ

Нийтэлсэн Apr 6, 2018 by Administrator

 
  1. З0РИЛГ0:
 
 

Монгол улсын өнцөг булан бүрт оршин суугаа харааны бэрхшээлтэй

авьяастнуудыг нээн илрүүлж, авьяас чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг

үзүүлэх

  1. ХАМРАХ ХҮРЭЭ:

Харааны бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50 буюу түүнээс

дээш-хувиар алдсан МХҮХ-ны 16-аас дээш насны нийт гишүүд

  1. УРЛАГИЙН НААДМЫН ТӨРЛҮҮД
    1. Урлагийн наадмыг дараах төрөл хэлбэрээр зохион байгуулна. Үүнд:
  • Гоцлол дуу /нийтийн, эстрад, сонгодог, рэп, ардын богино дуунаас сонгон дуулна/
  • Хамтлаг дуу /Эстрад, сонгодог, рэп дуунаас сонгон дулна/
  • Дуэт дуу /нийтийн, эстрад, сонгодог, рэп, ардын богино дуунаас сонгон дуулна/
  • Гоцлол хөгжим /Сонгодог, орчин үеийн, ардын хөгжмийн төрлүүдээс сонгон хөгжимдөнө/
  • Хамтлаг хөгжим /Сонгодог, орчин үеийн, ардын хөгжмийн төрлүүдээс сонгон хөгжимдөнө./
  • Гоцлол бүжиг /Чөлөөт, сонгодог, цэнгээнт, дэглэлттэй монгол бүжгүүдээс сонгон бүжиглэнэ./
  • Уран уншлага /шүлэг, найраглал, богино өгүүллэгээс сонгон уншина/
  • Радио драм /хөдөлгөөнгүй жүжигчилсэн тоглолтыг тайзан дээр үзүүлнэ/
  • Язгуур урлаг /хөөмий, бие биелгээ, ерөөл, магтаал, уртын дуу, цуур гэсэн төрлүүдээс сонгон оролцоно./
  • Содон үзүүлбэр /Дээрх бүх төрлүүдээс бусад урлагийн төрлүүдэд хамаарах онцгой содон үзүүлбэрүүд багтна. Жишээ нь: амьтан, юмс
 

 

үзэгдлийг дуурайх, элэглэл, хөгжмийн зэмсгээс өөр эд зүйлс ашиглан хөгжимдөх, илбэ, уран нугаралт, цирк, йогийн үзүүлбэр гэх мэт/

  1. Гоцлол төрлүүдэд 1 хүн оролцоно.
  2. Дуэт дууны төрөлд хоёр хүн оролцох бөгөөд заавал эмэгтэй, эрэгтэн байх шаардлагыг тавихгүй.
  3. Хамтлаг хөгжим, дуу, радио драмын төрлүүд нь багийн төрөлд тооцогдох бөгөөд баг, хамтлаг тус бүр 3-5 гишүүнтэй байна.
  1. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
    1. Урлагийн наадмыг хоёр үе шаттайгаар зохион байгуулна
    2. Урлагийн наадмын нэгдүгээр шатыг аймаг, нийслэлийн хэмжээнд

4

зохион байгуулна.

  1. Нэгдүгээр шатны аймгийн шалгаруулалтаас төрөл тус бүрт шилдэг нэг үзүүлбэр “тоглолт”-ыг шалгаруулж хоёрдугаар шатанд оруулна.
  2. Нийслэлийн нэгдүгээр шатны шалгаруулалтаас төрөл тус бүрт 3 шилдэг үзүүлбэр “тоглолт”-ыг шалгаруулж хоёрдугаар шатанд оруулна.
  3. Урлагийн наадмын эхний шатны шалгаруулалтыг зохион байгуулах, дүгнэх, хоёрдугаар шатны оролцогчдыг мэдээллэх үндсэн үүргийг МХҮХ- ны орон нутаг дахь салбар зөвлөлүүд хариуцна.
  4. Аймаг нийслэлээс шалгаран хоёрдугаар шатанд оролцогчийн мэдүүлэгт дараах бичиг баримтыг хавсаргаж ирүүлнэ.
    1. Харааны улмаас хөдөлмөрийн чадвараа 50 буюу түүнээс дээш хувиар алдсан болохыг тодорхойлсон Аймаг дүүргийн хөдөлмөр магадлах комиссын шийдвэр
    2. Төрөл тус бүрт шилдгээр шалгарсан тухай аймаг нийслэлийн салбар зөвлөлийн албан бичиг
    3. Иргэний үнэмлэхний хуулбар
    4. 2-р шатанд шалгарсан шилдэг оролцогчийн анкет
    5. Цээж зураг
  5. Хоёрдугаар шатны шалгаруулалтанд оролцсон үзүүлбэрүүдээс төрөл тус бүрт гурван байр эзлүүлж шагнана.
 

 

  1. Хоёрдугаар шатны шалгаруулалтын нэг төрөлд 7 ба түүнээс дээш оролцогч бүртгүүлээгүй тохиолдолд тухайн шалгаруулалтыг хүчингүйд тооцно.
  2. Урлагийн наадамд нийт гишүүдээ идэвхтэй оролцуулж, амжилт үзүүлсэн нэг салбар зөвлөлийг шалгаруулж шагнана.
  1. УРЛАГИЙН НААДМЫН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮНДСЭН ЖУРАМ
    1. Оролцогчид тухайн үзүүлж буй үзүүлбэртээ тохирсон хувцас, дагалдах хэрэгслийг хэрэглэнэ.
    2. Хамтлаг болон багийн төрөлд оролцож буй оролцогчид хувцсаар жиг^цэрсэн байна.
    3. Хамтлаг, багийн төрөлд оролцож буй оролцогчид хамтлаг, багтаа нэр өгнө.
    4. Оролцогчид үзүүлбэртээ хэрэглэх ая, фонограммыг чанарын өндөр түвшинд бэлтгэж шалгаруулалт явагдахаас тав хоногийн өмнө зохион байгуулагчдад ирүүлсэн байна.
    5. Радио драммын төрөлд оролцогчид бэлтгэсэн үзүүлбэрээ тайзан дээр тоглож үзүүлнэ.
    6. Урлагийн наадамд оролцогчид тайзны соёл, сахилга батыг баримтална.
  2. ХУГАЦАА
    1. Урлагийн наадмын нэгдүгээр шатыг 2018 оны 6-р сарын 25-ны дотор МХҮХ-ны нийслэл, аймгуудын салбар зөвлөлүүд зохион байгуулсан байна.
    2. Урлагийн наадмын нэгдүгээр шатнаас шалгарсан оролцогчдын талаарх мэдээллийг 2018 оны 7-р сарын 10-ны дотор МХҮХ-ны дэргэдэх Соёл, урлагийн зөвлөлийн urlag.mnfb@gmail.com мэйл хаягаар ирүүлнэ.
    3. Урлагийн наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтыг 2018 оны 10-р сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж, дүгнэнэ.
 
 
  1. ШАГНАЛ
 

 

  1. Гоцлол, дуэт дуу, гоцлол хөгжим, бүжиг, уран уншлага, язгуур урлаг, содон үзүүлбэрийн төрлүүдэд оролцох үзүүлбэрүүдийг дараах байдлаар шагнана.
    1. Нэгдүгээр байр - 1: Өргөмжлөл, дурсгалын медаль, 300,000 төгрөг
    2. Хоёрдугаар байр - 1: Өргөмжлөл, дурсгалын медаль, 200,000 төгрөг
    3. Гуравдугаар байр - 1: Өргөмжлөл, дурсгалын медаль, 100,000 төгрөг
  2. Хамтлаг дуу, хөгжим, радио драммын төрөлд оролцох үзүүлбэрийг

дараах байдлаар шагнана.

  1. Нэгдүгээр байр - 1: Өргөмжлөл, дурсгалын медаль, 500,000 төгрөг
  2. Хоёрдугаар байр - 1: Өргөмжлөл, дурсгалын медаль, 350,000 төгрөг
  3. Гуравдугаар байр - 1: Өргөмжлөл, дурсгалын медаль, 200,000 төгрөг
  4. Нийт үзүүлбэрүүдээс шилдэг нэг үзүүлбэрийг шалгаруулж, гранпри шагнал олгоно.
    1. Гранпри шагналыг Өргөмжлөл, дурсгалын цом, 500,000 төгрөгөөр шагнана
    2. Шилдэг салбар зөвлөлийг шалгаруулж 200,000 төгрөгөөр урамшуулна.

Урлагийн наадамтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаяг, утсаар холбогдон авна уу!

Вэбсайт: www.mnfb.mn

E-Mail: urlag.mnfb@gmail.com

Facebook: Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо

Facebook: “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх Соёл, урлагийн зөвлөл”

 

 

Утас: 70044179, 99867598, 80058489, 99761269, 96099912