Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан болж өндөрлөлөө
Нийтэлсэн Feb 12, 2018 by Administrator
Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан МХҮХ-ноос зохион байгуулдаг үндэсний бөхийн барилдаанд санхүүгийн дэмжлэг үзүүлж байнга ивээн тэтгэж ирсэнд нийт гишүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
ТИЙН УНЖЛАГАТ ХЭМЭЭХ 9 УЛААН МЭРГЭТЭЙ ШОРООН НОХОЙ жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо Үндэсний Бөхийн Барилдааныг хараагүй иргэдийн дунд зохион явууллаа.
Үндэсний бөхийн барилдааныг МХҮХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нээж үг хэлсэн бөгөөд МУСТА, алтан гадас одонт 85 настай Ч.Рагий Монгол ардын уртын дуу Эр бор харцагыг дуулж, МХҮХ-ны МСҮТ-ийн оюутан Л.Анхбаяр морин хуур тоглосон.
Уг барилдааны зорилго нь: Хараагүй иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагтлаас сэргийлэх, нийтийн биеийн тамирыг сурталчилах, монгол бөхийн спортыг хараагүй иргэдийн дунд түгээн дэлгэрүүлэхэд оршиж байсан.
Үндэсний бөхийн барилдаанд МХҮХ-ны дэргэдэх Мэргэжлийн сургалт Үйлвэрлэлийн төвийн УБ хотын болон хөдөө орон нутгийн оюутнууд, мөн бэст массаж сүлжээ төв, Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалтын Үйлдвэрийн хараагүй ажилчид, тус холбооны гишүүд оролцсон бөгөөд 17-54 насны 48 бөх барилдаж 1,2-ын даваанд урьд жилүүдэд амжилт гаргасан эрэмбийн дагуу оноолтоор барилдуулсан.
3–ын даваанд цолтой бөхчүүд ам аваад залуу бөхчүүд эрэмбийн дагуу оноолтоо барилдсан. 4-ын даваанд 6 бүх оноолтоор барилдаад үлдсэн 3 бөх нь тойргоор барилдсан. Барилдаанд орсон бөхчүүдийн давааг тус бүрийг үнэлсэн болно.
Үүнээс Д.Ганбат 6 давж тэргүүн байр
А.Мөнхбат 5 давж дэд байр
Б.Баттөгс 4 давж гуравдугаар байр
Уран барилдааны шагналыг Мөнхтүвшин 4 давж тус тус эхний 4 байрыг эзэлсэн.
Тус барилдааныг МХҮХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батнов, МУГЖ С.Хүрэлбаатар болон бусад гишүүд нийт 150 гаруй иргэн үзэж сонирхосон.
Энэ жилийн барилдааныг Монголын Үндэсний Бөхийн Холбооны менежер, Үндэсний бөхийн улсын тайрлагч Гантөр хараагүй хүмүүсийн сэтгэлд хоногшитол яруу сайхан тайлбарлаж, Улсын манлай цолчин засуул Д.Цогзол, Улсын засуулч Должинсүрэн нар бөхийн засуулаар ажиллаж үзэгчдийн талархалыг хүлээж байсан юм. Хараагүй иргэд уг барилдааныг хүсэн хүлээх болсон бөгөөд цөөн тооны бөхчүүд хувийн жодог шуудагтай байсан боловч цаашид нийт барилдаж байгаа бөхчүүдийг жодог шуудагтай болгох нь шийдвэрлэх асуудлын нэг байсаар байна.
Бөхийн барилдаан 2017 оны 02-р сарын 08-ны 12;00 цагт Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалтын Үйлдвэрийн соёлын танхимд болсон.