Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны цасны баяр болж өндөрлөлөө

Нийтэлсэн Feb 7, 2018 by Administrator

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо  гишүүдийнхээ дунд “Эрүүл агаар эм” сэдэвт цасны баяр өдөрлөгийг 2018 оны 2-р сарын 03-ны өдөр зохион байгууллаа.  

Өдөрлөгийн зорилго нь:  Хараагүй иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, нийтийн биеийн тамирыг  сурталчлахад чиглэгдэж байсан юм. 

Өдөрлөгийн үйл ажиллагаанд МХҮХ-ны 95 хараагүй гишүүд оролцсон бөгөөд 10 хүний бүрэлдэхүүнтэй 5  баг

  • Цасны сумо /баг бүрээс эмэгтэй2, эрэгтэй2/ 
  • Оргил булаацалдах /багын бүх гишүүд/
  • Олс татах /багын бүх гишүүд/
  • Дээш нь доогуур шургах /эрэгтэй1, эмэгтэй1/ зэрэг төрлүүдээр өрсөлдөж  эхний 3 байрыг шалгаруулсан. Үүнд: 

I  байрыг Хашцэцэг  ахлагчтай

                “Цасны барс”  баг ,

II  байрыгД.Ганбат  ахлагчтай

                “Хүчтэн” баг,

III байрыг Х.Эрдэнэболд ахлагчтай

                “Коллекшин” багууд эзлэж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.

Өдөрлөгийн үеэр гишүүдэд 1  автобус болон үдийн цайгаар  үйлчилсэн