Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд шаардлага хүргүүлжээ:

Нийтэлсэн Jan 29, 2018 by Administrator

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоонооос 2017 оны 01-р сарын 25-ны өдөр Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаманд шаардлага хүргүүлжээ. Үүндтэй холбоотой асуудлаар тус яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяртай уулзаж Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт дараах саналуудыг тусгахаар болсон. Үүнд:
1. Шинээр ажилд зуучлагдаж буй хараагүй иргэнд хөдөлгөөн орон зайн чиг баримжаа олгох сургалт явуулах;
2. Ажил олгогчид олгох урамшуулалыг төрийн бус байгууллагад олгох
3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шинэ ажлын байр бий болгосон төрийн бус байгууллагад 30 хүртлэх сая төгрөгийн буцалтгүй, аж ахуй нэгж байгууллагад 50 хүртлэх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгохоор болоод байна.
Шаардлагад тусгагдсан бусад асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо анхааралтай ажиглаж байна.