Брайль бичгийн уралдаан болж өндөрлөлөө

Нийтэлсэн Jan 19, 2018 by Administrator

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооноос Луй Брайлийн мэндэлсний 209 жилийн ойг тохиолдуулан “БРАЙЛЬ БИЧИГ БИДНИЙ АМЬДРАЛД” уралдаан 3 төрлөөр зохион байгуулагдлаа.

Уралдааны эхний төрөл болох Брайль марафон 2018 оны 01-р сарын    17-ний өдөр эхлэж  6 цаг 3 минут үргэлжилсний үр дүнд 12 оролцогч оролцсоноос  2-р үед 5 оролцогч болох Чанцалдулам, Тэмүүжин,        Ариун-Эрдэнэ, Очирваань, Ч.Дэлгэрмаа нар үлдэж 1-р байрыг Ч.Дэлгэрмаа эзэлсэн бол дараагийн төрөл болох Брайль үсгийг анхлан суралцагчдын дунд зохион байгуулсан  Брайль бичгээр хэн түргэн бичих вэ?, Брайль бичгээр хэн хурдан унших вэ?, Брайль зураг хэн сайн таах вэ?  уралдаанд 10 оролцогч оролцсоноос

1-р байрыг О.Мөнхтөр /МСҮТ-ийн оюутан/

2-р байрыг Э.Алтангэрэл /МСҮТ-ийн оюутан/

3-р байрыг Ц.Дорждэрэм /МСҮТ-ийн оюутан/ нар эзлэж сүүлийн тэмцээн болох АХА тэмцээнд  38 оролцогч оролцож 1-р байрыг Д.Ганбат, 2-р байрыг Ц.Отгонбаатар нар эзлэж мэдлэг чадвар, оюун ухаанаа уралдууллаа. Уралдаанд оролцсон нийт оролцогчиддоо баярлалаа.