Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 65

Warning: ini_set(): Headers already sent. You cannot change the session module's ini settings at this time in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 128

Warning: session_name(): Cannot change session name when headers already sent in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 130

Warning: session_start(): Cannot start session when headers already sent in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 131

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php:65) in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 132
БСШУС-ын сайдтай МХҮХ-ны удирдлага уулзлаа МХҮХ

БСШУС-ын сайдтай МХҮХ-ны удирдлага уулзлаа

Нийтэлсэн Dec 27, 2017 by Administrator

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны ерөнхийлөгч болон  ерөнхий нарийн бичгийн дарга нар 2017 оны 12  сарын 26 өдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай уулзлаа.

МХҮХ-оос  боловсролын  шинэ сайд томилогдсан  даруйд   тус  яаманд хандан хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын боловсрол эзэмшихэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхтэй холбоотой үүнд тухайлбал БСШУСЯ-ны дэргэд байгуулагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд зөвлөлийг хуралдуулах, тус яаманд ХБИ-ийн боловсролын асуудал хариуцсан  хэлтэс байгуулах болон бусад асуудлаар  албан тоотыг  хүргүүлсэн. 

Уулзалтын  үеэр  дээр дурьдагдсан  асуудлууд болон  хараагүй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын  суралцах, боловсрол  эзэмшихэд тулгамдаж байгаа зарим асуудлаар санал солилцож, ярилцлаа.

Ц.Цогзолмаа Сайд  БСШУСЯ-нд тусгай хэрэгцээт боловсролын асуудал хариуцсан   хэлтэс, МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын тэнхим байгуулахаар болсон тухай  мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын суралцах, боловсрол эзэмшихэд тулгамдаж буй бусад асуудлуудыг шийдвэрлэхдээ  төрийн бус байгууллагуудын саналыг авч оролцоог хангаж ажиллахаа мэдэгдлээ.

Мөн 2018 он гарангуут БСШУСЯ-ны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд зөвлөлийг хуралдуулахаар  боллоо.