Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны 2017 оны шилдгүүд тодорлоо

Нийтэлсэн Dec 27, 2017 by Administrator

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны нь 21 аймаг, алслагдсан 3 дүүрэгт салбартай бөгөөд тухайн салбараараа  дамжуулан Монгол орны өнцөг булан бүрт байгаа хараагүй иргэдэд хүрч ажилладаг. Тус холбоо нь шинэ оны өмнө салбаруудынхаа тайлан, төлөвлөгөөг авч шилдэг салбарыг шалгаруулдаг уламжлалтай билээ.

 2017 онд 16 аймаг болон тус холбооны дэргэдэх Ахмад, Эмэгтэйчүүд, Соёл Урлагийн зөвлөлөөс тайланг авч оны шилдэг салбар болон зөвлөлийг тодрууллаа. Үүнд:

2017 оны  шилдэг салбараар Сүхбаатар аймгийн салбар, дэд байраар Өмнөговь , гутгаар байраар Сэлэнгэ аймгууд шалгарсан байна.

Мөн МХҮХ-ны шинэ жилийн цэнгүүний үйл ажиллагаанд амжилт бүтээл дүүрэн яваа Увс, Өвөрхангай Баянхонгор, Дорнод аймгуудын салбарын дарга нар уригдан оролцохоор болсон.

Мөн түүнчлэн МХҮХ-ны дэргэд Соёл урлаг, Эмэгтэйчүүд, Ахмадын  зөвлөлүүд  орон тооны бусаар ажилладаг ба эдгээр зөвлөлүүд шинэлэг, бүтээлч ажлуудыг санаачлан хараагүй иргэдийн хөгжилд бодит дэмжлэг оруулан ажилладаг билээ.

Энэ оны шилдэг зөвлөлөөр З.Өөдөс даргатай соёл урлагийн зөвлөл шалгарч шилдгийн шилдэг зөвлөл боллоо.

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл санаачлан түүний гэр бүл ах дүүсийн  дэмжлэгтэйгээр  тус холбооны Ерөнхийлөгчийн дэргэдэх Хараагүй Залуучуудын Боловсролын дэмжих сангаас  2013 оноос жил бүр уламжлал болгон  хараагүй оюутнуудын  хөгжилд дэмжлэг үзүүлэх тэдний авъяас чадварыг нээн илрүүлэх, сурч  боловсрох нөхцөл бололцоог нь бүрдүүлэх зорилогоор шилдгийн шилдэг оюутныг шалгаруулан “Хөгжлийн” тэтгэлэгийг гардуулж ирсэн билээ.

Энэ оны шилдгийн шилдэг оюутнаар “Aврага” дээд сургуулийн 4-р курсын оюутан Үүрийнцолмон овогтой Хонгор тус холбооны дэргэдэх “МСҮT-”ийн оюутан хүртээмжит технологийн 2-р курсын оюутан Эрхэмбаатар овогтой  Оюунтуяа, эмчилгээний бариа заслын 2-р курсын оюутан Лхагвасүрэн овогтой Зоригтбаатар нар шалгарлаа.