Нарны Хаан Хүүхдүүд цэцэрлэгийн сүлд модны наадам боллоо

Нийтэлсэн Dec 14, 2017 by Administrator

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны дэргэдэх  Нарны Хаан Хүүхдүүд цэцэрлэгийн шинэ жилийн баяр болж Лидер арслан клубын хамт олон тус цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдэд бэлэг гардууллаа.  Бидний үйл ажиллагааг дэмжин байнга хамтран ажилладаг та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж цаашдын ажилд нь улам их амжилт хүсье. Бид бүхний хамтын ажиллагаа улам бүр өргөжин дэлгэрэх болтугай.