“КОФЕ АМТАЛГААНЫ ӨДӨРЛӨГ” боллоо

Нийтэлсэн Dec 7, 2017 by Administrator

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо нь /МХҮХ/ Солонгос улсын Харааны бэрхшээлтэй иргэдийн “ШИЛИОМ” төв болон КОЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр Монголын харааны бэрхшээлтэй залууст шинэ мэргэжил болон ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор “БАРИСТА” сургалтыг 2017 оны 4-р сараас эхлэн хичээллүүлж байгаа билээ.

Энэхүү хүрээнд өнөөдөр тус сургалтын 2 дахь ээлжийн суралцагчид Нийслэлийн засаг даргын тамгын газрын ажилчдад   ур чадвар болон сургалтын үр дүнг танилцуулах зорилгоор “КОФЕ АМТАЛГААНЫ ӨДӨРЛӨГ” зохион байгуулж байна.