Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны удирдлага Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой уулзаж хараагүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд
Нийтэлсэн Nov 28, 2017 by Administrator
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны удирдлага 2017 оны 11 сарын 27 өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой уулзаж хараагүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж байгаа зарим асуудлаар санал солилцож, ярилцлаа.
Уулзалтын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд:
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг эрчимжүүлэхэд шаардагдах Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний хөтөлбөр, холбогдох дүрэм журмыг нэн даруй Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулах
Халамжийн тэтгэвэрийн хэмжээг амьжиргааны баталгаажих түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд анхаарах
Тендерийн хуульд холбогдох өөрчлөлтийг оруулж хараагүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг төсвийн хөрөнгөөр худалдан авах боломжийг нэмэгдүүлэх
Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалтын Үйлдвэрт шаардлагатай зарим хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх
Тус яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн даргаар хөгжлийн бэрхшээлтэй хүн томилох зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр болсон.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэхэд олгох урт хугацаатай бага хүүтэй зээлийн суваг нээх боломж
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны сан байгуулж орон сууцжуулах ажлыг эхлүүлэх
Хараагүй болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн протез, ортопед, тусгай хэрэгслийн нэр төрлийг болон жишиг үнийг нэмэгдүүлэх гэх мэт асуудлуудыг цаашид судлан үзэхээр боллоо. Дээрх асуудлуудаар холбогдох газар, хэлтсийн дарга нарт үүрэг чиглэл өгчээ.