МХҮХ-ны удирдлага орон нутгийн салбарын үйл ажиллагаатайгаа танилцаж байна.
Нийтэлсэн Oct 24, 2017 by Administrator
Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Төслийн зохицуулагч Ж.Оюунгэрэл нар 2017 оны 10-р сарын 23-27-ны хооронд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудаар, тус холбооны дэргэдэх Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн захирал Б.Ганзориг холбогдох хүмүүсийн хамт Өмнөговь аймгийн салбар зөвлөлийн үйл ажиллагаатай тус тус танилцаж дээрх аймгуудын хараагүй иргэдтэй уулзалт ярилцлага зохион байгуулж байна. Уулзалтын үеэр МХҮХ-ны үйл ажиллагаа, хараагүй иргэдтэй холбоотой хууль тогтоомж, халамжийн сангаас авах хөнгөлөлт тусламж болон бусад сургалт үйлчилгээний талаар ярилцах болно.