Хараагүй Хүмүүсийн эрхийг хамгаалах дэлхийн цагаан таягтны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Нийтэлсэн Oct 24, 2017 by Administrator

Хараагүй хүмүүсийн эрхийг хамгаалах  "Дэлхийн Цагаан таягтны өдөр"-ийг "Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо" 2017:10:13-нд тэмдэглэн өнгөрүүллээ.
Үйл ажиллагааг нээж "Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо"-ны тэргүүн Д.Гэрэл үг хэлсэн бол Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлт, мэндчилгээг Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Саруул уншин танилцууллаа. Мөн тус арга хэмжээний үеээр Unitel компаний төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан гаргасан яаралтай тусламжийн "Миний туслах 104" үйлчилгээний талаар танилцуулж, хамрагдах хүсэлтэй иргэдийг тухайн үйлчилгээнд холбох үйлчилгээг газар дээр нь үзүүллээ. "Цагаан таягтны өдөр"-ийн энэ арга хэмжээний хүрээнд нийслэл болон зарим дүүргийн халамж үйлчилгээний хэлтсээс төлөөлөн ирж холбооны гишүүдтэй уулзалт хэлэлцүүлэг хийх, сайн дурын оюутан залуусын санаачилгаар хийсэн дуут гэрлэн дохионы танилцуулга, мөн тус арга хэмжээнд оролцохоор ирсэн байгууллагууд өөрсдийн гарын бэлгээ хараагүй иргэдэд гардуулах зэрэг арга хэмжээ болсон бол МХҮХ-ны үйлдвэрийн зааланд цэнгүүн зохион байгуулагдснаар "Цагаан таягтны өдөр"-ийн арга хэмжээ өндөрлөлөө.
Энэхүү үйл ажиллагаанд хамтран оролцсон байгууллагууд:
Л.Болор захиралтай “Мах маркет” ХХК,
Гандандэгчилэн хийд
Дашчойлон хийд,
"Клем" олон улсын байгууллага,