Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 65

Warning: ini_set(): Headers already sent. You cannot change the session module's ini settings at this time in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 128

Warning: session_name(): Cannot change session name when headers already sent in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 130

Warning: session_start(): Cannot start session when headers already sent in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 131

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php:65) in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 132
Японы Дааскины Манлайлалын Сургалт МХҮХ

Японы Дааскины Манлайлалын Сургалт

Нийтэлсэн May 24, 2017 by Administrator

Японы Дааскины Манлайлалын Сургалт

Ази Номхон Далайн Бүсийн Хөгжлийн Бэрхшээлтэй Хүмүүст Зориулсан Хөтөлбөр

 

c/o Japanese Society for Rehabilitation of Persons with Disabilities (JSRPD)

Toyama 1-22-1, Shinjuku-ku, Tokyo 162-0052 Japan

Утас:+81-3-5273-0633 / Факс:+81-3-5273-1523 / Имэйл:duskin_training@dinf.ne.jp

2017 оны 5-р сарын 9 

Эрхэм танаа,

      Бид та бүхэнд Японы Дааскины Манлайлалын Сургалтын 20-р (2018-19) Хөтөлбөрт анкет хүлээн авч эхэлснийг зарлах болсондоо баяртай байна. Дааскины Хөтөлбөр нь Ази Номхон Далайн бүсэд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй, хүсэл эрмэлзлээр дүүрэн залууст Япон улсад 10 сарын хугацаанд суралцаж, Японы хөгжлийн бэрхшээлтй хүмүүсийн нийгмийн халамж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар сурч мэдэх боломж олгох үүднээс анх 1999 оноос зохиогдож эхэлсэн билээ. Суралцагчид мөн хөтөлбөрийн явцад цуврал дадлагын сургалтанд хамрагдаж, практик чадварууд болон удирдах чадвараа дээшлүүлэх болно. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд 127 хүн манай хөтөлбөрт суралцсан бөгөөд өнөөдөр тэдний олонх нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө хүчин зүтгэж байна.

      Сургалт үндсэндээ Япон хэл дээр явагддаг нь энэхүү хөтөлбөрийн нэг онцлог юм. Иймд хөтөлбөрийн эхний 3 сарын хугацаанд суралцагчид Япон хэлний (дохионы хэлний) эрчимжүүлсэн сургалтанд суралцах бөгөөд хөтөлбөрийн төгсгөл гэхэд Япон хэлээр чөлөөтэй ярих чадвартай болно. Түүнчлэн сургалтын тодорхой саруудад суралцагч өөрийн хэрэгцээ, сонирхол, ирээдүйн зорилгод нийцүүлэн төлөвлөсөн ганцаарчилсан хөтөлбөрийн дагуу суралцана. Одоогоор 19-р хөтөлбөрт оролцохоор уригдсан 6 суралцагч маань сургалтын төлөвлөгөөгөө боловсруулан 9 сард гарах  аялалдаа бэлтгэж байна.

      Анкет ирүүлэх удирдамж болон анкетыг доорх вэб хаягаас татаж авах боломжтой:

http:// www.normanet.ne. jp/~duskin/english/

      Энэхүү зар мэдээллийг олон хүнд хүргэж бидэнд тусална уу. Танай орны олон залуусаас анкет хүлээн авна хэмээн найдаж байна.

      Анкетыг  2017 оны 8-р сарын 8-ны өдөр хүртэл хүлээн авна. Шуудангаар ирүүлсэн анкетны шуудангийн тамган дээр заагдсан өдрөөс өмнөх огноо бичигдсэн байх шаардлагатай.

      Лавлах зүйл гарвал дээр дурдсан хаягаар бидэнтэй утсаар холбогдох буюу эсвэл имэйл, факс илгээнэ үү.

Баярлалаа.

Хүндэтгэсэн,

Сатоми Насу (хатагтай)

Японы Дааскины Манлайллын Сургалтын Хөтөлбөр хариуцсан албыг төлөөлөв

Олон Улсын Сургалт хариуцсан хэлтсийн менежер

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүмүүсийг Нөхөн Сэргээх Японы Нийгэмлэг (JSRPD)

 

Анкет ирүүлэх удирдамж

 

Японы Дааскины Манлайллын Сургалтын 20-р Хөтөлбөр

Ази Номхон Далайн Бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хөтөлбөр (2018)

 

Хөтөлбөрийн тухайд

1. Танилцуулга

Энэхүү хөтөлбөр нь нийгэм хамт олноо манлайлж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө ажиллах хүсэл эрмэлзэл, чадавхитай Ази Номхон Далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй залууст зориулагдсан билээ. Уг хөтөлбөр нь эдгээр залууст Японы хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн нийгмийн халамжийн бодлого үйлчилгээний талаар  суралцаж, улмаар цаашдын үйл хэрэгт нь дэмжлэг болох мэдлэг чадварыг эзэмших боломж олгодог. Хөтөлбөрийг Ази Номхон Далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн арван жил (1993-2002)-ийг тохиолдуулан  анх 1999 онд Дааскин АЙНОВА Сангаас санаачилж эхлүүлсэн юм. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд уг хөтөлбөрийн хүрээнд Ази Номхон Далайн бүсийн улс орнуудаас нийт 127 хүн Япон улсад уригдаж суралцаад байна.

 

2. Санхүүжүүлэгч

Дааскин АЙНОВА Сан

 

3. Хамтран санхүүжүүлэгчид

Дааскин ХХК

Дааскин Групп

 

4. Гүйцэтгэгч байгууллага

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нөхөн сэргээх Японы нийгэмлэг (JSRPD/ЖСРПД)

 

5. Дэмжигч байгууллага

Японы Эрүүл мэнд, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам

 

6. Суралцагсдын тоо

Дээд тал нь 10 хүн суралцах боломжтой. Зарчмын хувьд нэг улс/бүсээс зөвхөн нэг хүн сонгогдох боломжтой.

 

7. Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа

10 сар (2018 оны 9-р сард эхэлж, 2019 оны 6-р сард төгсөнө)

 

8. Хамрагдах улс орон /бүс нутаг

Ази Номхон Далайн бүсийн улс орнууд. Австрали, Шинэ Зеланд хамаарагдахгүй.

 

9. Сургалт явагдах газрууд

Сургалт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нөхөн сэргээх төв, боловсролын байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн буюу төлөөх байгууллагууд, сайн дурын байгууллагууд гэхчлэн Японы нутаг дэвсгэр даяар олон газруудад зохиогдоно.

 

10. Хөтөлбөрийн үндсэн хэсгүүд

(1) 10 сарын турш үргэлжлэх сургалт хөтөлбөр нь гурван хэсгээс бүрдэнэ. Үүнд: Япон хэлний хичээл, ганцаарчилсан сургалт болон бүлгийн сургалт.

(2) Суралцагч өөрийн хүсэл сонирхол болон ирээдүйн зорилгодоо үндэслэн ганцаарчилсан сургалтын хөтөлбөрөө өөрөө боловсруулна. Сургалтын төлөвлөгөөгөө эцсийн байдлаар гаргахдаа ЖСРПД-гийн сургалтын зохицуулагч нар болон холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүдтэй зөвлөлдөх боломжтой.

(3) Бүх сургалт үндсэндээ Япон (дохионы) хэл дээр явагдана.

(4) Хөтөлбөрийн эхэнд суралцагсад 3 сарын хугацаанд Япон (дохионы ) хэлний эрчимжүүлсэн сургалтанд хамрагдана. Хэлний чадвар эзэмшсэнээр Япон хүмүүстэй санаа бодлоо солилцох боломж бүрдэнэ. Суралцагчид мөн 2018 оны 12-р сард Япон хэлний шалгалт өгөх шаардлагатай.

(5) Суралцагч ажиглалт ба шууд туршлагаараа дамжуулан нөхөн сэргээх болон халамжийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал хийгээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн буюу төлөөх хөдөлгөөний талаар сурч мэдэх болно.

(6) Хөгжлийн бэрхшээл болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөхөн сэргээхтэй холбоотой чуулга уулзалт, семинаруудад оролцох боломж гарна.

(7) Суралцагч шинэ жилийн баярын өдрүүдийг Япон айлд өнгөрүүлнэ.

(8) Суралцагч өөр өөр орны хөгжлийн бэрхшээлтэй удирдагчид болон идэвхтнүүдтэй уулзаж, холбогдох салбар хүрээн дэх олон улсын хамтын ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллийг авна.

(9) Хэрхэн төслийн санал, тайлан бичих, хэрхэн илтгэл тавих гэх мэт өргөн хүрээг хамарсан практик сэдвүүд сургалтанд багтана.

(10) Суралцагч долоо хоног бүрийн болон хөтөлбөрийн эцсийн тайлан бичих шаардлагатай.

 

Анкет ирүүлэх

11. Анкет ирүүлэгчдэд тавигдах шаардлага

Энэхүү хөтөлбөрт анкет ирүүлэхэд боловсролын түүх, ажлын туршлага шаардагдахгүй.

Гэвч доорх шаардлагуудыг хангах ёстой:

(1) Ази Номхон Далайн бүсэд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй хүн байх

(2) 2017 оны 8-р сарын байдлаар 18-29 насны хооронд байх

(3) Япон хэл (юм уу япон дохионы хэл) эсвэл англи хэл (юм уу олон улсын дохионы хэл)-ээр харилцах чадвартай байх

(4) Ирээдүйд нийгэм хамт олноо манлайлж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө ажиллах чин эрмэлзэлтэй байх

(5) Японы амьдрал ахуйд дасан зохицож, 10 сарын хөтөлбөрийг бүрэн дүүргэх хүсэл зоригтой байх

(6) Сургалт дуусах хүртэл нийт 10 сарын хугацаанд эх орондоо түр хугацаагаар харьж ирэхийг зөвшөөрөхгүй гэдгийг ойлгох

(7) Өдөр тутмын ахуйн ажил үйлээ бусдын тусламжгүйгээр гүйцэтгэх чадвартай байх

(8) Батлан даагчтай байх бөгөөд тэр нь эцэг, эх, насанд хүрсэн ах дүү, ойрын төрөл төрөгсдийн нэг нь байх

(9) Хөтөлбөрийн явцад тохиолдож болзошгүй аливаа эрсдлийг өөрөө хариуцах

 

12. Анкет ирүүлэгчдийн анхаарах зүйлс

(1) Анкетыг япон юм уу англи хэлээр бөглөнө. Компьютерээр шивэх юм уу гараар гаргацтай бичнэ үү. Анкет нь 8 хуудастай бөгөөд 28 хэсэгтэй. Хэсэг бүрт оноогдсон зайнаас бүү хэтрүүлээрэй.

(2) 10-р хэсэгт тохирох дөрвөлжинг чагтална уу. Хэрэв ‘ажилладаг’ юм уу ‘бусад’ гэдгийг чагталсан бол тохирох бүх дөрвөлжинг чагтлах буюу дэлгэрүүлэн бичиж хаана ямар ажил эрхэлдгээ тодруулаарай.

(3) 11-р хэсэгт гишүүн, үйлчилгээ авагч, сайн дурын ажилтан гэх мэт ямар нэг байдлаар холбоотой байгаа аль нэгэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн буюу төлөөх байгууллагыг дурдана уу. 10-р хэсэгт дурдсан мэдээллийг давтах хэрэггүй.

(4) 12-р хэсэгт төгссөн сургууль / их сургууль / өөр ямар нэгэн боловсролын байгууллагын нэр болон эзэмшсэн мэргэжлээ бичнэ үү. Өмнө дурдсан мэдээлээ давтах хэрэггүй.

(5) Хэрэв өмнө нь ажил эрхэлж байсан бол 13-р хэсэгт ажлын газрууд болон ажилласан хугацаагаа жагсаан бичнэ үү. Мөн тухайн байгууллагууд болон тэнд гүйцэтгэж байсан ажил үүргийнхээ талаар товч тайлбарлана уу. Өмнө дурдсан мэдээллээ давтах хэрэггүй.

(6) 17-р хэсэгт хөгжлийн бэрхшээлийнхээ одоогийн нөхцөл байдлын талаар нарийвчлан тайлбарлаж, эмнэлгийн мэдээ баримтыг дурдана уу. Мөн өдөр тутмын амьдралдаа туслалцаа авах хэрэгтэй эсэхээ (хэрэгтэй бол ямар тусламж хэрэгтэй гэдгийг) бичнэ үү. Таны хөгжлийн бэрхшээл болон одоогийн нөхцөл байдлыг зөв ойлгох нь бидэнд нэн чухал юм.

(7) 24-р хэсэгт таны багш, одоогийн эсвэл урьдын ажил олгогч гэх мэт таныг тодорхойлж чадах хүний нэр, хаягийг бичнэ үү. Тухайн хүн таны чадвар, хувь хүний шинж чанарын талаар мэдээлэл өгч чадахуйц байх ёстой. Харин таны төрөл садан, эхнэр нөхөр байх, тантай хувийн холбоотой байх эсвэл оршин суугаа хаяг нь ижил байж болохгүй.

(8) 25-р хэсэгт таныг батлан дааж чадах хүний нэр хаягийг бичнэ үү. Тухайн хүн суралцагчийн хувьд хүлээсэн үүргээ биелүүлэхэд тань таныг санхүүжүүлэгч болон гүйцэтгэгч байгууллагын өмнө баталж хариуцах болно. Үүнд тухайлбал аливаа санхүүгийн өрийг даруй барагдуулах үүрэг багтана.

(9) Зарчмын хувьд анкетыг та өөрөө бөглөх нь зүйтэй боловч өөрөө бөглөхөд хүндрэлтэй байвал өөр хүний дэмжлэгтэйгээр бөглөж болно. Уг тохиолдолд энэ тухайгаа 26-р хэсэгт тодруулж бичээрэй.

(10) Анкетаа шуудангаар илгээх бол нүүр царай болон биеэ бүтнээр нь харуулсан гэрэл зургийг анкетныхаа эхний нүүрэнд хавсаргаарай. Зурагныхаа ар талд нэрээ бичээрэй. Харин анкетаа имэйлээр илгээх бол зургаа тусад нь хавсралт файл болгож явуулаарай. Зураг нь JPEG форматтай байвал илүү тохиромжтой бөгөөд хэмжээ нь 2МБ-аас хэтрэх ёсгүй.

(11) Хэрэв анкетаа имэйлээр илгээх бол Microsoft Word юм уу PDF файл байдлаар доорх хаягаар илгээгээрэй:

 duskin_training@dinf.ne.jp

(12) Эсвэл шуудангаар доорх хаягаар илгээж болно:

Secretariat for the Duskin Leadership Training Program c/o JSRPD

1-22-1 Toyama, Shinjuku-ku, Tokyo 162-0052 JAPAN

(13) Анкетаа илгээхдээ дээрх хоёр аргын зөвхөн нэгийг ашиглана уу. Харамсалтай нь бид факсаар анкет хүлээн авах боломжгүй.

(14) Таны илгээсэн анкет болон хавсаргасан бичиг баримтыг буцааж олгохгүй болно.

(15) Хөтөлбөр хариуцсан албанаас анкет хүлээн авснаа хүн тус бүрт нэг бүрчлэн мэдэгдэхгүй.

 

13.Анкет хүлээн авах сүүлийн хугацаа

2017 оны 8-р сарын 8-ны өдөр

Заагдсан өдрөөс хойш имэйлээр ирүүлсэн анкетыг тооцохгүй. Хэрэв шуудангаар илгээсэн бол 2017 оны 8-р сарын 8-наас өмнө эсвэл 8-ны өдөр тамгалагдсан байх шаардлагатай.

 

14. Шалгаруулах горим болон үр дүнг мэдээллэх

(1) 9 гишүүн ба 1 зөвлөхийн бүрэлдэхүүнтэй гүйцэтгэх зөвлөл хүчинтэй бүх анкетыг хянан үзэж, эхний шигшилтийг явуулна.

(2) Хөтөлбөр хариуцсан албанаас эхний шигшилтэнд тэнцсэн хүмүүстэй холбогдож, эх оронд нь ярилцлага авах товыг тогтоно. Ингээд гүйцэтгэх зөвлөлийн гишүүн(д) тухайн хүнийг хөтөлбөрт суралцахад тохирох эсэхэд үнэлэлт өгөх үүднээс өөрийнх нь улсад очиж уулзалт ярилцлага хийнэ.

(3) Гүйцэтгэх зөвлөлийнхөн хуралдаж, эцсийн шийдвэрээ гаргана.

(4) Хөтөлбөр хариуцсан албанаас 2018 оны 5-р сарын сүүлч гэхэд шалгаруулалтын үр дүнг шуудангаар мэдэгдэнэ.

(5) Шалгаруулалтын үеэр анкеттай холбоотой ямар ч асуултанд хариулах боломжгүй.

 

15. Зардал

(1) Санхүүжүүлэгч нь дараах зардлуудыг хариуцна:

(i) Суралцагчийн амьдардаг хот болон Япон улсын хоорондох тээврийн зардал. Олон улсын нислэг болон дотоодын тээвэр багтана.

(ii) Пасспорт, виз гэх мэт аялалд шаардлагатай бичиг баримтын төлбөр.

(iii) Хөтөлбөрийн явцад гарах сургалтын зардал.

(iv) Орон байр, хоол гэх мэт зардлаас гадна амьдрах зардлаа нөхөх тэтгэлгийн мөнгө олгоно.

(2) Дээрх жагсаалтанд ороогүй аливаа бусад зардлыг суралцагч өөрөө хариуцна.

 

16. Холбоо барих

Лавлах зүйл гарвал Хөтөлбөр хариуцсан албатай шуудан, утас юм уу имэйлээр холбогдоно уу.  (Утсаар холбогдох бол даваагаас баасан гарагуудад Японы цагаар 10:00-12:00 болон 13:00-17:00 цагуудын хооронд лавлана уу).

 

Secretariat for the Duskin Leadership Training in Japan

c/o Japanese Society for Rehabilitation of Persons with Disabilities (JSRPD)

1-22-1 Toyama, Shinjuku-ku, Tokyo 162-0052, Japan

Утас: +81-3-5273-0633

Имэйл: duskin_training@dinf.ne.jp

Вэб хуудас: http://www.normanet.ne.jp/'duskin/english