Бариста-гийн танилцуулах өдөрлөг боллоо

Нийтэлсэн May 22, 2017 by Administrator

Бариста-гийн танилцуулах өдөрлөг боллоо

      Бариста сургалтын танилцуулах өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө. Энэ өдөрлөгөөр 24-өөс доош насны харааны бэрхшээлтэй залууст бариста-гийн мэргэжлийн талаар, мөн техник хэрэгсэл, кофены тухай гэх мэт олон сонирхолтой үйл ажиллагааг танилцуулсан ба хүрэлцэн ирсэн залуус маань бариста-гийн сургалтанд хамрагдаж буй суралцагчдийн хамт кофе бэлтгэн ууж, өөрийн сонирхсон зүйлсийн талаар ярилцаж өнгөрөөв. Танилцуулах өдөрлөг маш сонирхолтой байлаа гэж оролцогчид сэтгэгдэлдээ дурдсан байна. Дараа дараагийн танилцуулах өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй сурагч, оюутан залуусыг идэвхтэй оролцоорой гэж уриалж байна.