Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны гишүүд жагсав
Нийтэлсэн Apr 24, 2017 by Administrator
Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо /МХҮХ/-ноос төрийн гурван өндөрлөгт хандаж 2017 оны 4-р сарын 18-ны өдөр харааны бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотой асуудлаар шаардлага хүргүүлсэн.
Уг шаардлагын хариуг 2017 оны 4-р сарын 21-ний өдрийн 12:00 цагт авахаар мэдэгдсэн боловч өнөөг хүртэл хариу ирүүлсэнгүй.
Энэ байдлыг бид Монгол улсын төр хараагүй хүүхдийн боловсролын асуудалд хайхрамжгүй хандаж, үл тоомсорлож байгаагийн илрэл гэж үзэн маш их харамсаж байна.
Иймд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж, тэднийг дорд үзэж буй зүй бус байдлыг цаашид хүлцэн тэвчих аргагүй болсон тул тэмцлийн дараагийн шатны арга хэмжээг авах болсон тухай мэдэгдлийг төрийн гурван өндөрлөгт 2017 оны 04-р сарын 24-ний 11:00 цагаас Төрийн ордны баруун хаалган дээр холбогдох хүмүүст гардуулан өгсөн.