ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ШИНЭ АЖЛЫН БАЙР НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ

Нийтэлсэн Apr 17, 2017 by Administrator

ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ШИНЭ АЖЛЫН  БАЙР НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ

      Бүрэн хараагүй болон  сул хараатай иргэдэд  зориулсан тэдэнд таарч тохирох ажлын байр ховор байдаг бөгөөд Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо энэ байдалд  дүгнэлт хийн дэлхийн жишигт нийцсэн шинэ ажлын байрыг  бий болгох зорилгоор сул хараатай иргэдэд кофе баристагийн сургалтыг Солонгосын Хараагүйчүүдийн СИЛАОМ байгууллагын дэмжлэгтэйгээр 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн  4 сарын хугацаанд зохион  байгуулж  байна. Сургалтын дараа эдгээр иргэд тогтмол ажлын байраар хангагдах юм. Энэ удаагийн сургалтанд сул хараатай 7 иргэн хамрагдаад байна.