Урлагийн тэмцээн

Нийтэлсэн May 24, 2021 by Administrator

МХҮХ-ноос гишүүдийнхээ дунд цахим урлагийн тэмцээнийг 2 үе шаттайгаар Гоцлол дуу, Уран уншлага гэсэн төрлүүдээр зохион байгууллаа. Энэ удаагийн урлагийн тэмцээн нь анх удаагаа цахимаар зохион байгуулагдсан онцлогтой байлаа. Тус тэмцээнд хөдөө орон нутгийн 11 аймаг, нийслэл Улаанбаатар хотоос нийт 29 бүтээл ирснээс 2 дугаар шатанд тус бүр 12 оролцогчийг CLUBHOUSE -аар шууд шалгаруулалтыг явуулан шилдгийг тодрууллаа.

Гоцлол дууны төрөлд

 

1 дүгээр байранд Б.Бат-Эрдэнэ

2 дугаар байранд Ц.Мөнхжаргал

3 дугаар байранд Т.Тамирбат

Тусгай байранд Н.Батхуяг орсон бол

 

Уран уншлагын төрөлд

 

1 дугээр байранд Н.Батхуяг

2 дугаар байранд Н.Ууганцэцэг

3 дугаар байранд Ч.Очиррэнчин

Тусгай байранд Б.Баянтөгс  тус тус шалгарлаа.

 

Байр эзэлсэн оролцогчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

Тэмцээнийг зохиолч, яруу найрагч Б.Эрдэнэсолонго, СУИС-ийн концертмейстр багш, магистр Б.Номинзүл, уртын дуучин, ерөөлч Б.Цэрэндагва нар шүүн явууллаа.

Зохион байгуулагчаар МХҮХ-ны соёл урлагийн зөвлөл ажиллалаа.