Нийтэлсэн Jan 22, 2021 by Administrator
Харааны бэрхшээлтэй иргэдийн англи хэлний түвшин сайжруулах болон олон улсын менторшип хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Тус хөтөлбөрийг Австралийн Засгийн газрын санаачилгаар Зориг сангаас хэрэгжүүлж буй WLP-ийн оролцогч “Generation equality” баг зохион байгуулж байгаа бөгөөд харааны бэрхшээлтэй иргэдийн англи хэл сурах орчныг бүрдүүлэх, тэднийг англи хэлний түвшингээ сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх, бусад улсын харааны бэрхшээлтэй иргэдийн амжилтын туршлагаас хуваалцах зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид сонгогдсон англи хэлний сургалтын төвд суралцаж англи хэлний түвшингээ сайжруулахаас гадна Австралийн их дээд сургуулиудад мастер болон докторын түвшинд суралцаж байгаа харааны бэрхшээлтэй олон улсын оюутнуудын явуулах менторшип хөтөлбөрт хамрагдан тэднээс суралцах, өөрт тохиолдсон бэрхшээлийг хэрхэн даван туулсан талаарх туршлага судлах боломж нээгдэх юм. Энэхүү хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл дараах шалгууруудыг хангасан байна: ● 18-аас дээш насны харааны бэрхшээлтэй иргэн байх ● Их, дээд сургууль, МСҮТ-д суралцдаг эсхүл суралцаж төгссөн байх ● Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх ● 3 сарын хөтөлбөрт хамрагдах хүсэл эрмэлзэлтэй байх ● Хөтөлбөрийн явцад судалгаанд оролцох боломжтой байх Бүрдүүлэх бичиг баримт: 1. Өргөдөл (Өргөдлийн маягтыг
https://tinylink.pt/90kJ8 линкээр орж бөглөнө үү.) 2. Их дээд сургууль, МСҮТ-ийн диплом (гэрчилгээ), дүнгийн хуулбарын хамт (их, дээд сургуульд суралцаж байгаа бол зөвхөн дүнгийн хуулбар) 3. Иргэний үнэмлэхийн хуулбар 4. Зураг (цээж зураг байх шаардлагагүй) Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн хүмүүс дээрх бичиг баримтыг бүрдүүлэн 2021 оны 1 дүгээр сарын 31-ний дотор generationequalitymongolia@gmail.com цахим хаягаар ирүүлнэ үү. Хөтөлбөрийн талаар болон өргөдөлтэй холбоотой мэдээллийг 99054697, 99013322 утсаар авч болно.