Таван аймагт уулзалт, сургалт зохион байгуулав
Нийтэлсэн Apr 17, 2017 by Administrator
2017 оны 3-р сарын 30-аас 4-р сарын 11-ний өдрүүдэд Данийн төслийн хүрээнд “МХҮХ-ны хөдөө орон нутгийн салбарыг чадавхижуулах нь” сургалтыг орон нутгийн харааны бэрхшээлтэй иргэд гишүүдэд, “Төсөв зохиох үйл явцад хараагүй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” уулзалт ярилцлагыг орон нутгийн шийдвэр гаргах албан тушаалтнууд болон харааны бэрхшээлтэй гишүүдийн дунд зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг МХҮХ-ны ерөнхийлөгч Д.Гэрэл, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, МСҮТ-ийн сургалтын албаны дарга Саруултуяа, Данийн төслийн зохицуулагч Ж.Оюунгэрэл, Бэст fm 98,5 радиогийн захирал П.Шинэчимэг, найруулагч Л.Болд, инженер Г.Баасанжав, жолооч Ц.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй баг зохион байгуулж Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад ажиллаа.
Дээрх үйл ажиллагаануудад нийт 150 гаруй харааны бэршээлтэй иргэд 60 гаруй орон нутгийн холбогдох газар хэлтсийн дарга удирдлага мэргэжилтнүүд оролцлоо. Мөн Архангай Өвөрхангай аймгуудын төвд Бэст fm98,5 радиогийн нэвтрүүлэг дахин дамжуулж эхэллээ.